ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........

ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж /1872-1937/-ийн мэндэлсний 145 жилийн ойг амжилттай тэмдэглэлээ.

ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж /1872-1937/-ийн мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулан "Донхор хутагт” төвөөс санаачлан"МАНЗУШИР ХУТАГТ ЦЭРЭНДОРЖ: АМЬДРАЛ, ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Манзушир хутагтын тамганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг МУҮНС-ийн "Үнэт ховор” номын музейд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг "Донхор хутагт” төв, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, МУИС-ийн ШУС, Философи шашин судлалын тэнхим хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 80 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Уг арга хэмжээний үеэр Манзушир хутагт Самбадондовын Цэрэндоржийн өв уламжлагдан ирсэн "Гомбо бурхан”-ыг залж, хувийн эдэлж байсан хэрэглэлүүд болох бага насандаа зүйж байсан сахиус, гартаа атгаж ядаргаа тайлдаг байсан хулгана, тахилын нь өмнө тавигдаж байсан маанийн хүрд, Манжийн хаанаас бэлгэнд ирүүлсэн шаазан өвгөн, /1898 онд Америкийн нэгдсэн улсын Мичиган муж Кладстоун Mrble arms компанид бүртгэгдсэн/ бэлэглэсэн сүх гэх мэтчилэн олон ховор үзмэрүүд дэлгэн олон түмэнд толилууллаа. Мөн "МАНЗУШИР ХУТАГТ ЦЭРЭНДОРЖ: АМЬДРАЛ, ӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд нийт 10 гаруй илтгэлүүд хэлэлцэгдсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нь уншигчдын гар дээр ном болон очих юм.

 

ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........
ХХ зууны Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж -ийн ........

Сэтгэгдэл:

«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola