Дэлхийд алдартай номын дэлгүүрүүд-цуврал-3

Дэлхийд алдартай номын дэлгүүрийн энэ удаагийн мэдээллээр skyscanner.net сайтаас зарласан "Дэлхийн хамгийн сайхан 22 номын дэлгүүр"-н тухай орчуулан хүргэж байна.

Номын дэлгүүр бол хамгийн сүнслэг эерэг нөлөө бүхий газар юм. 

1.    Livraria Ler Devagar – LisbonPortugal

Энэхүү гайхалтай орчин үеийн номын дэлгүүр нь хуучин нэхмэлийн үйлдвэрийн байранд байрладаг ба барилгын гадаад, дотоод засал чимэглэл нь дэлхийд алдартай юм. Тус барилгад номын дэлгүүрээс гадна зар сурталчилгааны агентлагууд, загварын дэлгүүрүүд, урлагын галлерей хамтдаа байрладаг нь үйлчлүүлэгчдийн очих дуртай газрын нэг болж чаджээ. 

 

2.    Barter Books – Alnwick, United Kingdom

Английн нэгэн жижигхэн тосгоны Викторын галт тэрэгний буудалд байрлах энэхүү хуучин номын дэлгүүр нь 1991 онд байгуулагджээ. Дэлхийн хоёрдугаар дайныг санагдуулам, тухайн үед устгагдсан ном, хайрцаг, зурагт хуудсууд, уриа үгсийг та хаа саагүй харж болох ба энэ нь тус номын дэлгүүрийг алдартай болоход нөлөөлсөн байна..

 

3.    Librería Acqua Alta – VeniceItaly

Зөвхөн Венецид л энэ төрлийн номын дэлгүүр байдаг. Хэдэн зуун мянган ном далд  байх ба та өөрөө л түүнийг усан онгоц дотроос олж авах болно. Түүний эзэн Луис Фриззо одоо далан настай бөгөөд тэрээр үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн номоор үргэлж дэлгүүрээ баяжуулахыг хүсдэг хэмээн ярьсан байдаг.

 

4.    Cook and Book – BrusselsBelgium

Номын дэлгүүр болон рестораны төгс хослолыг та харж болох энэхүү дэлгүүр нь Брюссель хотын зүрхэнд оршдог. Тус газар нь супермаркетаар үйлчлүүлж байгаа мэт найман тасгаас бүрдэх ба тасаг бүртээ өөр орчинг бүрдүүлж чадсан нь хамгийн гайхамшигтай. Хоолны хэсэгт 500 төрлийн чимэглэл, аялал жуулчлалын хэсэгт тэрэгний цуваа, уран зохиолын хэсэгт таазнаасаа 800 ном өлгөөтэй байх зэрэг сонирхолтой шийдлүүдийг та харж болно. 

 

5.    Atlantis Books – Santorini, Greece

Грекийн нэгэн арлын хөх тэнгэрт сүндэрлэн үзэгдэх тус дэлгүүрийг Кипр, Англи, АНУ-н хэсэг найзуудын бүлэг байгуулсан бөгөөд өдгөө 10 жил хэрэгжсээр байгаа төсөл юм байна. Та Санторини явах бол энэхүү номын дэлгүүрт хүрэхийн тулд олон адал явдалтай учирч болох юм. 

 

6.    Livraria Lello e Irmao – PortoPortugal

Тус номын дэлгүүрийн барилга нь хамгийн гайхалтай урлагийн бүтээлд тооцогддог. 1869 онд байгуулагдсан тус номын дэлгүүр нь дэлхийн алдартай дэлгүүрийн нэгд тооцогддог боловч магадгүй Харри Поттер киноны хэд хэдэн үзэгдэл хийгдсэнээр нь мэдэх хүн олон бий. Энэхүү дэлгүүрийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь уран хийцтэй модон шат, тааз, эргэн тойронд нь гэрэлтэх өнгөт цонх юм.

 

7.    Ateneo Grand Splendid – Buenos AiresArgentina

Дэлхий дээрх цорын ганц театрт байрладаг номын дэлгүүрээс та гайхамшигтай шийдлийг харахаас гадна үйлчлүүлэхэд хамгийн тухтай байх болно. Тагт бүр дээрхи номын тавиураас та дуртай номоо сонгон тухлан уншихад танд төгөлдөр хуурын аялгуу хөг нэмэх болно. Хүүхдээ саатуулахад тань мөн тусална гэдгийг сануулахад таатай байна.

 

8.    The Last Bookstore - Los Angeles, United States

Өмнөд Калифорнид байрлах бие даасан хамгийн том дэлгүүрт та ороод диваажинд байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Түүний гантиг чулуун багана болон аварга том хаалга нь хэдэн зуун мянган номон дээр тогтож байгаа юм. Тус номын дэлгүүрт төрөл бүрийн концерт, ёслолын арга хэмжээ тогтмол болдог ба та ном худалдаж аваад л оролцох боломжтой юм.

 

9.    Shakespeare and Co – ParisFrance

Жуулчдын хамгийн ихээр сонирхдог номын дэлгүүрийн нэг. Notre Dame сүмийн хажууд байрлах дэлгүүр нь дэндүү давчуу, замбараагүй газрын хамгийн сэтгэл татам хэсгийн нэг юм. Дээд давхарт нь өдрийн хэдэн цагаар аялагчид нь гэртээ байгаа мэт тухалж, харин доод давхарт нь зоос шидэн хүслээ шивнэдэг уламжлалтай юм байна.

 

10.    Libreria El Pеndulo – Mexico CityMexico

Энэхүү номын дэлгүүр нь ном болон кофег төгс хослуулж чадсанаараа гайхагдсан. Та өглөөний цай, үдийн хоол, амьд хөгжмийн аялгуунд оройн зоогоо барьж ая тухтай үйлчлүүлж болох боломжийг олгосон гэдгээрээ онцлогтой.

 

11.    Libreria Bardon – MadridSpain

1947 онд байгуулагдсан Мадрид хотын зүрхэнд орших тус дэлгүүрт та утга зохиолын сувдыг олж харах болно. Босго давж алхахад л танд хуучин номын үнэр сэнгэнэн үнэртэнэ.

 

12.    The Bookworm – BeijingChina

Хотын төвд байрлах энэхүү англи номын дэлгүүр нь олон нийтийн соёлын үйл ажиллагааны төв болж байна. 16,000 гаруй нэр төрлийн номын сонголттой бөгөөд тавиурын байршил хамгийн тохиромжтойд тооцогддог. Та ядарсан үедээ номын дэлгүүрийн гайхалтай ресторанд завсарлага авч болно.

 

13.    Librairie des Colonnes – TangierMorocco

Магадгүй энэхүү газар нь жижиг байж болох ч Францын сэтгэл татам номын дэлгүүрийн тоонд ордог. Шилэн цонх улаан баганын цаана англи номын өвөрмөц газар нуугддаг хэмээн ярилцдаг. Эзэд нь болох Pierre Bergi болон Simon-Pierre нар нь хүүхдэд зориулсан дэлгэцийн кино болон хөгжмийн цаг, оройн уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг байна. Эмх замбараагүй хотын гудамжнаас орж ирсэн та тайван амар амгаланг шууд мэдрэх болно.

 

14.    Scarthin Books – Peak District, United Kingdom

Кромфорд тосгоны нэгэн нуурын захад байрдах Scarthin books номын дэлгүүрийг номын худалдаачид бүгд Их Британийн хамгийн сайхан дэлгүүр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тариураар нь шинэ хуучин ном нь бялхсан тус дэлгүүр нь Английн хөдөө орон нутаг дахь диваажин гэж хэлж болохоор юм. Та хаалгаар нь ороод л тэс өөр ертөнцийг олж харах болно.

 

15.    Libreria Altair – BarcelonaSpain

Европын аялал жуулчлалд нөлөөлдөг хамгийн сайхан номын дэлгүүрийн нэг юм. Аялагчид зорьж очин сонирхож маш сэтгэл хангалуун үйлчлүүлээд гардаг. Тансаг буйдан дээр тухлан номын танилцуулгуудтай танилцаж номын сонголтоо хийхэд тань хэн ч саад болохгүй.

 

16.    Bart’s Books – Ojai, CaliforniaUnited States

Ричард Барсдайл 1964 онд өөрийн номын дэлгүүрээ байгуулсан. Дэлхийн хамгийн том гадаа номын дэлгүүр бөгөөд өдөр бүр нээлттэй ажилладаг. Тавиурууд нь гудамжины захад нэг хашаанд байрлах ба худалдан авагчид зоосон мөнгө хайрцагт хийх замаар номоо худалдан авах боломжтой.

 

17.    Livraria Da VilaSao PauloBrazil

Архитектор Исэй Вийнфелдийн бүтээсэн энэхүү 2 давхар номын дэлгүүр нь орчин үеийн сонгодог шийдлүүдийг ихээхэн тусгаж чаджээ. Энэ ид шидийн гэмээр газарт та нарны гэрлийг хаанаас ч мэдрэх боломжтойгоор хийгдсэн гэрэлтүүлэг чимэглэлийг харж болно. 

 

18.    Words on the Water, LondonUnited Kingdom

Хөвөгч номын дэлгүүр таньд ямар санагдах вэ?

Энэ бол Camden Lock болон London Paddington хооронд аялдаг бас нэг содон номын дэлгүүр юм. Энэхүү дэлгүүр ихэвчлэн цаг агаар сайхан байх үед төрөл бүрийн соёлын арга хэмжээ, концерт зохион байгуулахаас гадна зүлгэн дээр амарч байгаа хүмүүс ном авч уншдаг байна. Мэдээж Лондонгийн хамгийн сайхан газрын нэг юм.

 

19.    Books ActuallySingapore

Та ямар нэгэн ном худалдаж авахгүй байсан ч энэхүү номын дэлгүүрээр айлчлах нь зүйтэй болов уу. 2005 онд нээгдсэн тул дэлгүүр нь хотынхоо хүмүүсийн очих дуртай хамгийн сайхан газруудын нэг болж чаджээ. 

 

20.    American Book CenterAmsterdam

Амстердамд байрлах тус Америк номын төв нь хүмүүсийг татахгүй байхын аргагүй гадна дотоод засал чимэглэлтэй.  Өвөрмөц шийдэлтэй энэхүү төв нь цахилгаан шат хүртэлх урт хонгилд байрладаг.

 

21.    The Strand BooksNew YorkUnited States

Энэхүү Нью-Йоркод байрлах Strand номын дэлгүүр нь магадгүй дэлхий дээрхи хамгийн загварлаг дэлгүүр биш байж болох ч үнэхээр гайхалтай. Зүүн тосгоны Бродвей гудамжны 828-д байрлах номын дэлгүүрийн уриа үг нь "Ном-18 миль” бөгөөд та ирэх үедээ яагаад гэдгийг нь мэдэх болно. Тус дэлгүүр нь хоёр сая гаруй номын сонголттой гэдгээрээ хүмүүст гайхагддаг байна.

 

22.    Polare MaastrichtMaastrichtNetherlands

Одоогоор хаагдсан байгаа боловч Polare Maastricht нь дэлхийн хамгийн сайхан номын дэлгүүрээр олон удаа нэрлэгдсэн байна. Түүхэндээ 700 гаруй жил ажилласан шүтээний дуганаас та өөрийн хүссэн номоо хаа нэгтэйгээс хайж олж чадах уу?  

Мэдээж энэ ариун сүмээс ном худалдаж авна гэдэг үнэхээр гайхалтай юм. 


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola