“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР -2015”АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР -2015”АРГА

ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Улаанбаатар хот 2015.05.11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний бичиг үсгийн баяр 2015 оны 05-р сарын 03-08-ны өдрүүдэд "Би Монгол бичигтэн” уриан дор явагдсан бөгөөд жилийн турш ард нийтэд сонордуулах энэхүү уриаг хэрэгжүүлэхийгорон даяар уриалсан өргөн хэмжээний, онцлогтой үйл явдал болж өнгөрлөө.

Энэ өдрүүдэд Монгол улсын Үндэсний номын сан, МУИС, Хүүхдийн номын ордон, Улаанбаатар хотын төв номын сан, МУБИС зэрэг олон байгууллагууд хөтөлбөрийн дагуу монгол бичиг, үсэгтэй холбогдсон арга хэмжээнүүд зохион байгуулснаас гадна бичиг, соёлын өвөө хүндэтгэх, ард олноо уриалах ёслолын арга хэмжээг Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд өргөн дэлгэр тэмдэглэлээ.

БСШУЯ, МУҮНС-аас санаачлан зохион байгуулсан 12 дэх удаагийн баярт МУИС-ийн МХСС, МУБИС, Хотын төв номын сан, Хүүхдийн номын ордон, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн төв, "Хүмүүн бичиг” сонин, "Бичиг соёл” төв, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллага хамтран оролцсон.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийг дурьдвал:

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН

САНГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУД

"Би Монгол бичигтэн” уриан дор зохион байгуулагдсан "Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа, "Болор цомын эзэд” зохиолч, уншигчдын уулзалт, "Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” уриан дор хичээнгүй болон уран бичлэгийн уралдаан, "Монгол бичгийн цахим хэрэглээ” хэлэлцүүлгийг МҮНС-ийн Маркетингийн багийнхан гардан зохион байгууллаа.

"БИ МОНГОЛ БИЧИГТЭН” ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2015”

АРГА ХЭМЖЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилготой зохион байгуулагдаж байгаа "Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээ 2015 оны 05-р сарын 03-ны 11.00 цагт Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд нээлтээ хийлээ.

 


 


 


 



Уг арга хэмжээний нээлтэнд УИХ-ын

 

гишүүн Д.Сарангэрэл, БСШУ-ны дэд сайд Б.Тулга, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантөмөр, Номын сан, ном хэвлэлийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэнБ.Баяраа, Соёлын баримтат өвийн бодлого хариуцсан мэргэжилтэн Л.Тэрбиш, Төрийн хэлний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нэргүй, МУ-ын гавъяат багш, док, профессор Ш.Чоймаа, ХНО-ы захирал Д.Оюунбилэг, "Хүмүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, "Монголоороо” төвийн захирал дуучин Г.Эрдэнэчимэг нарын хүмүүс хүрэлцэн ирлээ.

"Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний хүрээнд "Монгол бичгийг залах ёслол, Уран бичих төлбөрт үйлчилгээ, номын худалдаа, Үнэт ховор номын музейн үзэсгэлэн, монгол бичиг үсгийн цахим болон уламжлалт үзэсгэлэн, баринтаг хандивлах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, БСШУ-ны дэд сайд Б.Тулга, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантөмөр нар "Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч” шагналаар бичиг соёлыг түгээн дэлгэрүүлж, идэвхтэй оролцож байгаа хүмүүсийг шагнаж урамшууллаа.


 

 


Мөн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын олимпиад нь мэргэжлийн багш нар, мэргэжлийн оюутнууд, мэргэжлийн бус ангийн оюутнууд, цахим төрөл, Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, Цахим орчинд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч гэсэн 6 номинацаар зохион байгуулагдсан бөгөөд уралдааны шагналтнуудадМУИС Шинжлэх ухааны сургууль Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд захирал Сайнбилэгт, МУ-ын гавьяат багш, док.профессор Ш.Чоймаа, МУИС ШУС ХУС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан нар гардууллаа.




Баярын үйл ажиллагаанд Үндэсний дуу бүжгийн чуулгын Уртын дуучин Отгонзул, бүжигчин Ганчимэг, Уртнасан, хөөмийч Цогтгэрэл нар уран бүтээлээ сонирхууллаа.

"Үндэсний бичиг, соёлын өдөр”-т зориулан БСШУЯ, Хүүхдийн Номын Ордон, "Сод номун” төв ТББ–аас 10 дахь жилдээ зохион байгуулсан монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын уралдаанд энэ жил хот, 14 аймгаас шалгарсан 150-иад хүүхэд, залуучууд оролцлоо.


 

 


Уралдаан нь 4 насны ангиллаар явагдсан бөгөөд 5-7-р ангийн ангилалд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р ангийн 7-р ангийн сурагч тэргүүний уншигчаар шалгарсан Ганболдын Отгонжаргал, 8-9-р ангийн ангилалд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Содномдаш, 10-12-р ангийн ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан 11-р ангийн сурагч Мөнгөнсувдын Ганбагана, Насанд хүрэгчдийн ангилалд Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан Нацагдоржийн Ариунболд нар шилдгийн шилдэг тэргүүний уншигчаар шалгарсан байна.

Мөн "Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний хүрээнд хэвлэлийн "Жиком", "Yes" ХХК, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, МУИС, ХТНС, Хүүхдийн номын ордон зэрэг байгууллагуудаас номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж хамтран оролцсон.


 

 


 

 

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд

дэглэгдсэн үзэсгэлэнгүүд:

2015 оны 05-р сарын 03-08-нд Үндэсний номын санд "Монголчуудын бичиг үсгийн дурсгал”, "Түмэн зүйлийг бадруулж, элдэв эрдмийг нэвтрүүлсэн он жилүүд”, "Үнэт ховор номын музейн үзэсгэлэн”, "Үндэсний бичиг үсгийн баяр 2015”, "Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” хичээнгүй болон уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

"Монголчуудын бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй эх хэл-бичиг соёлын холбогдолтой болон монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүдийн дурсгалын талаарх 104 бүтээлийг дэлгэн сурталчиллаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол бичгээр үйлдвэрийн аргаар орчин цагийн ном хэлбэрээр 1911-1930 он хүртэлх бүтээл, 20-р зууны эхэн үеийн Монголын үндэсний сэхээтнүүдийн зохиосон монголын түүхийн гар бичмэлүүд, 1924-оноос хойш Судар бичгийн хүрээлэнгээс зохион байгуулалттайгаар орчуулуулсан, хуулуулсан, захиалгаар бичүүлсэн, олж цуглуулж авсан бүтээлүүдийг гаргаснаараа энэ үзэсгэлэнгийн онцлог байлаа.

"Түмэн зүйлийг бадруулж, элдэв эрдмийг нэвтрүүлсэн он жилүүд” сэдэвт үзэсгэлэнд 1911-1940 он хүртэл үйлдвэрийн аргаар /барлаж/ монгол бичгээр хэвлэсэн 80 гаруй номыг гар бичмэлийн хамтаар дэлгэн тавьсан. Үзэсгэлэнгийн зорилго нь монгол бичгийн хэрэглээний өв уламжлал, 20-р зууны эхэн үеийн монгол бичгийн хэрэглээг нийтэд сурталчлан таниулах явдал байлаа. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар ном орчуулах, олшруулах, цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулсныг эдгээр гар бичмэлүүдээр харуулсан. Энэ үзэсгэлэнг олон нийт ихэд сонирхон үзсэн бөгөөд А.Амар "Монголын товч түүх” 1934, Х.Чойбалсан "Монгол ардын үндэсний хувьсгалын товч түүх” 1938, Монгол ардын хувьсгалын товч түүх”, По.Э.А. "Алтан цох” 1935, Эрен Густав "Франц европ газрын олон улсын түүх” 1917, Магаки "Хор хэмээх монгол улс хаанаас гарч хэрхэн олон газрыг эрх мэдэлдээ оруулсны түүх”, Бат-Очир "Монгол улсын эртнээс уламжлан ирсэнийг товчлон тэмдэглэсэн бичиг” 1927, С.Буяннэмэх "Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчилон үзүүлсэн түүх” 1923, Янно Жингайжи, орчуулсан Нүгнээжав "Монголын урьдах үеийн түүх ба түүхийг шинжлэн үзсэн тухай” орчуулсан М.Гомбожав "Монголын түүхийн хураангуй тэмдэглэл ба түүнийг эдүгээгийн улс төрийн байдал” зэрэг бүтээлүүд анх удаа тавигдсан нь үзэсгэлэнг сонирхолтой болгосон юм. Мөн дээрх үзэсгэлэнг дүрс болон тайлбар дуутайгаар цахим хэлбэрээр гаргаж сурталчиллаа.

 

 

 


 

 

 

 



"Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” сэдэвт хичээнгүй болон уран бичлэгээр бичсэн хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн нийт 150 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж уншигчдад танилцууллаа.

 

"Монгол бичиг соёл” танин мэдэхүйн АХА тэмцээн

2015 оны 05-р сарын 08-ны 14.00 цагт МҮНС-ийн Нийтийн уншлагын танхимд 20 орчим оюутан залуучууд оролцож мэдлэгээ сорьсноос:

-Тэргүүн байрыг Улаанбаатар их сургуулийн оюутан Г.Золбоо

- Дэд байрыг Улаанбаатар их сургуулийн оюутан Билгүүн

- Гуравдугаар байрыг оюутан Б.Бямбаханд нар эзэллээ.


 

 


 

"БОЛОР ЦОМЫН ШҮЛГҮҮДИЙГ БОСОО МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ” УРИАН ДОР

ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "БОЛОР ЦОМЫН ЭЗЭД”

ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

"Үндэсний бичиг үсгийн баяр-2015” баярын хүрээнд "Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” уриан дор зохион байгуулагдсан "Болор цомын эзэд” яруу найрагч, уншигчдын уулзалт 2015 оны 05-р сарын 08-ны өдөр МУҮНС-ийн Их уншлагын танхимд зохион байгуулагдлаа. МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог утга уянгын их наадам "БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын түрүү найрагчдын төлөөлөл болох 8 яруу найрагч зохиолч уншигчдын уулзалтанд хүрэлцэн ирсэн.

- АУЗ Т.Галсан

- Д.Урианхай

- Ж.Баяржаргал

- Ц.Хулан

- Б.Ичинхорлоо

- Ш.Лхамноржмаа

- Л.Моломжамц

- Б.Мягмаржав


 

 

 

 


Уулзалтанд хүрэлцэн ирсэн яруу найрагчид уншигчидтай халуун дотно яриа өрнүүлж, "Болор цом” хүртсэн шүлгүүдийнхээ дээжээс уншиж сонирхууллаа.

"Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний хүрээнд "Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” уралдаан 2 төрлөөр зохион байгуулагдсан. Энэхүү уралдаанд олон авьяаслаг хүүхэд залуус, унаган монгол хэл бичгээ гэсэн сэтгэл зүрхтэй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн. Үүнд:

- ЕБС-ийн сурагчид "Болор цом”-ын шагналт шүлгүүдээс сонгож монгол бичгээр хичээнгүйлэн бичсэн 80 бүтээл

- Насанд хүрэгчид буюу оюутан, сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчид "Болор цом”-ын шагналт шүлгүүдээс сонгож монгол бичгээр уран зохиомжтойгоор бичсэн 15 бүтээлийг ирүүлжээ.

Уралдааны ерөнхий шүүгч МУИС-ийн багш Алтантуяа, "Бичиг соёл” төвийн уран бүтээлч Түвшинжаргал, МҮНС-ийн номын санч Баярлах нар ажилласан юм. ЕБС-ийн сурагчид "Болор цом”-ын шагналт шүлгүүдээс сонгож монгол бичгээр хичээнгүйлэн бичиж амжилттай оролцсоноос:

- Тэргүүн байрыг Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Х.Хулан

- Дэд байрыг Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн сурагч Ү.Анармаа

- Гутгаар байрыг 49-р сургуулийн сурагч Б.Өсөх-Эрдэнэ

 

 

 

 

- Тусгай байрыг Ховд аймгийн Жаргалант сумын 6-р сургуулийн сурагч Э.Наранцэцэг

- Тусгай байрыг Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч С.Алтанзаяа

- Тусгай байрыг 23-сургуулийн сурагч Ханмөрөн нар шалгарлаа.

 

Насанд хүрэгчид буюу оюутан, сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчид "Болор цом”-ын шагналт шүлгүүдээс сонгож монгол бичгээр уран зохиомжтойгоор бичиж:

- Тэргүүн байрыг "Бичиг соёл” төвийн уран бүтээлч Э.Одбаяр

- Дэд байрыг Б.Сувд

- Гутгаар байрыг Баярманлай

- Тусгай байрыг Н.Балжинням

- Тусгай байрыг Д.Батнасан нар хүртжээ.

 

 

 

 

Уран бичлэгийн уралдааны ивээн тэтгэгчээр "Тэнгэр Алтай Трейд” ХХК, хичээнгүй бичгийн уралдааныг "Тэнгэрийн нэгэн од” сан ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

Уг уулзалтын үеэр "Болор цомын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” сэдэвт хичээнгүй болон уран бичлэгээр бичсэн хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн нийт 150 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж уншигчдад танилцууллаа.

"Болор цомын эзэд” яруу найрагч, уншигчдын уулзалтанд яруу найрагчдын шүлгүүдийг сонирхон уншдаг нийт 250 орчим уншигчид хүрэлцэн ирж хүндэтгэдэг зохиолчидтойгоо халуу дотно яриа өрнүүлсэн сайхан уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн хүндэт найрагчиддаа "Болор цом”-д түрүүлсэн шүлгийг нь уран бичлэгээр бичүүлэн дурсгал болголоо.

"МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ”

СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

"Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, ярилцлага 2015 оны 05-р сарын 08-нд МУҮНС-ийн Их уншлагын танхимд явагдлаа. Илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлагад Үндэсний номын сангийн номын санчид, ажилтнууд, МУИС, МУБИС-ийн багш оюутнууд, уншигчид нийт 100гаруй хүн оролцов.

 

 


 

 

Таван илтгэл тавигдсан:

1. "Монгол бичгийн тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт” Н.Нарангэрэл /ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны монгол хэл, бичгийн мэргэжилтэн/

2. "Цахим Монгол бичиг” Н.Гантуяа /Босоо зурлагатай монгол бичиг онлайн групп орчуулагч/

3. "Монгол бичгийн хичээлийн цахим хэрэглэгдэхүүн бэлдэх аргачлал” Х.Лхагвабаяр /МУБИС, МХТ-ийн багш /

4. "Монгол бичгийн эвхмэл хэлбэрийг цахимаар заах нь” Т.Энхбаяр /28-р сургуулийн монгол хэл, бичгийн багш /

5. "Монгол бичиг ба цахим хэрэглээ” А.Уд /News.mn сайтын "Монгол бичгийн хувилбар” төслийн ахлагч, хэвлэлийн редактор/

Дараах асуудлаар хэлэлцүүлэг явагдлаа.

·Монгол бичгийг цахимаар интернетэд байршуулах

·Монгол бичгийн цахим хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх талаар

·Боловсролын яамнаас монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх талаар нэгсэн бодлоготойгоор ажиллах

·Монгол бичгийн шинжлэх ухааны мэдлэгийн санг цахимаар бий болгох

Энэхүү илтгэл, хэлэлцүүлгийн үр дүнд дараах саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Үүнд:

- Чоймаа багшийн Монгол бичгийн хичээлийг интернетэд байршуулах

- Монгол бичгийн талаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

- Mongolmepidiaнээж монгол бичгийн шинжлэх ухааны мэдлэгийн санг бий болгох

- Монгол бичгийн цахим хэрэглээг өргөжүүлэхэд төр засгаас анхаарах

 

ТАЙЛАН БИЧСЭН: Г.ГҮНЖИНЛХАМ

МАРКЕТИНГИЙН БАГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola