Бэлтгэсэн: УҮХ-ийн ахлах номын санч П.Энхээ
"ТҮШЭЭТ ЗАСАГ, ХОШОЙ ЧИН ВАН ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВ”
БАРИМТ БИЧГИЙН ЭМХТГЭЛ НОМЫН НЭЭЛТ
Энэ номонд 1851-1930 оныг хамарсан 176 баримт бичиг сонгогдон манж болон хуучин монгол бичгээс өнөөгийн кирилл үсэгнээ бүтэн хоёр жилийн хугацаанд хөрвүүлэн буулгажээ. Уг номыг Монгол улсын Архивын Ерөнхий Газар, "Чагдаржав сан”-аас хамтран эрхлэн гаргажээ.
Нээлтэнд урилгаар Төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцож, хүрэлцэн ирсэн хүн бүрт номын дээжийг гардуулж,Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үзүүлж сонирхууллаа.
.