СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГАН

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГАН

  

Зохион байгуулагч: БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
Хамрах хүрээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагуудын удирдах ажилтны төлөөлөл болон соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болох 500 хүн оролцоно.

Чуулганы зорилго: 2007онд зохион байгуулагдсан соёл урлагийн ажилтны анхдугаар чуулганаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл,алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох,

Чуулганы уриа: Соёл урлаг Үндэстний дархлаа Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн. / МУҮАБҮБ– аас /

Чуулганы зохион байгуулалт:

"Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган 11 - р сарын 29 - нд 09:00 -17:00 цагт Төрийн ордонд зохион байгуулагдана.

08.00 - 09.30цаг Чуулганы төлөөлөгчдийн бүртгэл,

10.00 – 12.30цаг Чуулганы нээлтийн үйл ажиллагаа болон үдийн өмнөх хуралдаан

12.30 – 13.00 цаг Чингисийн талбайн өмнө дурсгалын зураг авахуулах

13.00 – 14.00 цаг Үдийн зоог

14.00 – 17.30 цаг Чуулганы үдээс хойших хуралдаан

ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ САЛБАР ХУРАЛДААН: 11-р сарын 30 - нд 09:00-13.00 цаг

  1. "Соёлын болон байгалийн өв" / Монголын үндэсний музей - д /                                                                                             Тус салбар хуралдаанд аймаг, нийслэлийн музейн ажиллагсад, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчид, соёлын өвийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. 
  2. "Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж" / УДБЭТ- т /                                                                                               Тус салбар хуралдаанд аймаг, нийслэлийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, найруулагч, сум, дүүргийн соёлын төв, ордоны  эрхлэгч, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл, театр, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи, продакшн, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
  3. "Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ / Хүүхдийн төв номын сан д /                                                                        Тус салбар хуралдаанд аймаг, нийслэлийн номын сангийн эрхлэгч, ажиллагсад, зохиолч, яруу найрагчид, утга, уран зохиолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, ном, хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
  4. "Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг" / Уран зургийн галерей д /                                                                                             Тус салбар хуралдаанд аймаг, нийслэл, дүүргийн Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, зураач, урчууд, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи, уг салбарын эрдэмтэн судлаачид оролцоно.
  5. "Дэлгэцийн орчин дахь Монгол контент" / БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим-д /                                                                         Тус салбар хуралдаанд аймаг, нийслэл, дүүргийн Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, телевиз, киноны уран бүтээлчид, ТВ, радио, киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээдийн төлөөлөл, оролцоно.
  6. "Монгол Дизайн " / Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д /.                                                                    Тус салбар хуралдаанд аймаг, нийслэл, дүүргийн Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, дизайн, архитектурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл, хувцас болон бусад чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, уран бүтээлчид, загвар агентлагуудын төлөөлөл оролцоно.

Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан:

11-р сарын 30 - нд 14:00-17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театр-т.

Салбар хуралдаанаас гарсан санал, хүсэлтийг чуулганы зөвлөмжийн төсөлд тусгах, чуулганы үйл ажиллагаа болон салбар хуралдааны үйл ажиллагаа нэгтгэн дүгнэх.

Сэтгэгдэл:

«    12-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola