МУ-ын Үндэсний номын сангийн ном сударт баринтаг хандивлах буяны үйлс өргөжиж байна

Номын сан бол өмнөх үе, одоо цагийн оюун ухааны дархчуулын туурвин бүтээсэн мэдлэг оюуны дээжис хадгалаастай ариун номын газар орон, хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмрөг, ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордон мөн.

МУҮНС-гийн эртний ном судар нь VIII Богд Жавзандамба хутагтын хувийн номын сангийн цуглуулгаас голчлон бүрдсэн бөгөөд Монгол улсынхаа орон нутаг, ард иргэдийн гар дээр хадгалагдаж байсан хийгээд уул, агуйд нууж дарсан ном судруудыг сурвалжлан цуглуулж, хадгалснаар соёл, шинжлэх ухааныхаа үнэ цэнээр дэлхийд ховорт тооцогдох оюуны их өв юм. 1 сая гаруй ном судар байгаагийн дотор Энэтхэг, Төвд, Монгол номт гурван улсын гайхамшигт мэргэдийн зохиосон, орчуулсан түүхэн сурвалж, номын урлаг талаасаа дэлхийд ховорт тооцогдох алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар олноор хадгалагдаж байна. Манай ахмад үе нь бидэнд төвд судрын арвин их сан хөмрөгийг идэвхтэй цуглуулж бүрдүүлж үлдээснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Нүүдэлчин монголчуудын түүх, соёлын талаарх ховор, үнэтэй мэдлэг, мэдээллийг тээсэн эдгээр өвийг хойч үеийн судлаач, эрдэмтэн мэргэдэд уламжлалт байдлаар нь өвлүүлэн үлдээх буянтай үйлсэд Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль, "Эс Эм контейнер байг" ХХК, "Монос групп" зэрэг байгууллагууд хамт олноороо энэ сайхан ажлыг санаачилж, баринтаг бүрт өөрсдийнхөө ур, хөдөлмөр, чин сэтгэлээ шингээн 1414 ширхэг баринтагийг хүлээлгэн өгч, соёлын баримтат өв болох ном судрын хадгалалт хамгаалалтад үнэтэ хувь нэмэр орууллаа.

2-р сургуулийн хамт олны уламжлал болгосон ажил бөгөөд захирал Л. Цэнгэлмаа 8 дахь жилдээ 108 баринтагаа гардууллаа.

"Сэргэн мандалт" группын ерөнхийлөгч, НИХТ-ийн тэргүүлэгч Б.Төмөрчулууны "Эс Эм контейнер байг" ХХК хамт олноос шинийн 8-нд 108 баринтаг хандивлав.

Шинийн арван тавны билэгт сайн өдөр Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп 25 жилийн ойн баярыг угтан нийгмийн хариуцлагын 25 ажил зохион байгуулахаар болсны нэг нь тус номын санд хадгалагдаж буй ховор ном, судрыг хадгалахад хэрэгтэй 1185 номын баринтагийг хүлээлгэн өглөө.

Мэдээ бэлтгэсэн: МУҮНС-гийн төвөд номын сан хөмрөгийн номын санч Т.Баярлах

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola