Үндэсний номын санд хадгалагдаж буй Ганжуур, Данжуур судрын каталогжуулалт

Бэлтгэсэн: МҮНС-ийн эрдэм шинжилгээний

ажилтан Э.Тайванжаргал

Монголчууд эрт үеэс хөрш зэргэлдээ улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын харилцааг эрхэмлэн явуулж ирсэн бөгөөд ялангуяа Энэтхэг, Төвд оронтой шашин соёлын өргөн харилцаатай байжээ.

Үндэсний номын сан нь 1921 онд анх сууриа тавьж, байгуулагдсан цагаасаа хойш 90-ээд жилийн түүхэн хугацаанд бичиг үсгийн дурсгал ном соёлоо эрхэмлэн хүндэтгэж, дэлхийн олон хэлээр гарсан ном, хэвлэлүүдийг бүрдүүлснээр эдүгээ 3 сая гаруй номтой, фондын бүрдүүлэлт болон уншигчдад үйлчлэх хүрээгээрээ Монгол улсад хамгийн том номын сан болон өргөжлөө. Үндэсний ном сан нь бурханы шашны гол бүтээлүүдийг хадгалагчийн хувьд Монгол, Энэтхэг, Төвд судлалын олон улсын эрдэмтэд, судлаачдын анхаарлыг байнга татаж байдаг ба өөрийн орны эрдэмтэд, судлаачид, оюутан уншигчдын ялангуяа шинжилгээ судалгааны эх бичгийн хэрэгцээг хангадаг билээ.

Монголчууд бичиг соёлын эртний их уламжлалтай бөгөөд энэхүү их өв сан дотор эртний Энэтхэгээс шууд буюу төвдөөр дамжуулан орчуулж авсан хэдэн мянган ном судар Монголын Үндэсний номын санд хадгалагдсаар өнөө хүрч иржээ.[1]

Эдгээрээс дээжлэн дурдвал МЭ Iзуунд бүтээгдсэн Дал модны навчин дээр санскрит хэлээр бичсэн Жадамба судар. 1 боть 191 хуудас, цаасны хэмжээ 56.8х 5.8 см, бичвэрийн хэмжээ 53.0х3.8 см цаасыг олсон үдээсээр бэхэлж тогтоосон судар. Эртний Энэтхэгийн алдарт эрдэмтэн Нагаржунай (МЭ-I зуун)хэрэглэж байсан гэх домогтой, Жадамба буюу "Билгийн чинад хязгаарт хүрсэн найман мянгат хэмээх их хөлгөн судар”[2]нэрт бүтээл нь дал модны навчин дээр эртний ланз үсгээр зургаан мөрөөр бичсэн. Зарим хуудсанд бурхадын хөргийг өнгө ялган дүрсэлсэн. Хоёр талдаа бурхадын хөрөг бүхий модон хавтастай. Номын хуудсуудыг хос нүх гарган утсаар холбож, хуудсаа гүйлгэн эргүүлж уншдаг тул гээгдэх, холилдох явдал гардаггүй онцлогтой. 1591 онд Алтан хааны ач эрх Баягууд баатар Дай хунтайжийн зарлигаар бүтээсэн 4 хэлний Жамбалцанжид буюу Манзуширийн нэрийг үнэхээр өгүүлэхүй нэрт судар эдгээрийг болно.

Үндэсний номын санд эртний Энэтхэг, Төвдийн сэтгэлгээний үнэт өв болсон Ганжуур, Данжуурын[3]олон эхүүд хадгалагдаж байна. Үүнд

Ганжуурын монгол судар: Шунхан барын 108 боть, Бичмэл Ганжуур 70 боть

Ганжуурын төвд судар: Нартан 100 боть, Жалзэтэмбанма 110 боть, Шунхан барын 108 боть, Хүрээ барын 105 боть, Есөн эрдэнийн 110 боть,Алтан үсгийн 99 боть, Мөнгөн үсгийн 94 боть, Долоон эрдэнийн 25, Дөрвөн эрдэнийн 6 боть, Алт мөнгө хосолсон 18 боть

Данжуур: Монгол шунхан 226 боть, Алтан үсгийн 206 боть, Дэргэ барын 212 боть, Нартан 188 боть

Түүхийн хосгүй үнэт өв болох эдгээр судар номын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, хойч үедээ тэр хэвээр нь өвлүүлэн үлдээх зорилгоор Үндэсний номын сан хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Үндэсний номын сан нь эртний сурвалж бичгүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, судалгааны эргэлтэд оруулах арга замыг эрэлхийлэн ажилласны үр дүнд Монгол-Энэтхэг 2 улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Энэтхэг Улсын Засгийн газраас хөрөнгө оруулж, Монгол Данжуур, бичмэл Ганжуур, шунхан Ганжуур нийт 296 боть номыг тоон хэлбэрт оруулах төслийг 2006-2008 онд амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд Энэтхэгийн талаас Индра Гандигийн Урлагийн Үндэсний төв болон ICCR-ийн ажилтнууд Үндэсний номын сангийн ганц хувь, гар бичмэл номыг тоон хэлбэрт оруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж Үндэсний номын санд хадгалагдаж буй монгол гар бичмэл ном судрыг тоон хэлбэрт оруулах лабораторийн үндэс суурийг тавьсан. Бид өнөөдөр гадаад, дотоодын уншигч, судлаачдад ганц хувь гар бичмэл, барын ном судрыг тоон хэлбэрээр орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан хүргэж байна.

Ганжуур, Данжуур нь тогтсон дэг жаягтай байсан хэдий ч тэдгээрийг огт өөрчилж болохгүй хэмээн үзэж байсангүй, харин ч шинээр хэвлэх бүртээ нэмэн сайжруулж, засварласаар иржээ. Иймээс модон барын хэвлэл болгон нь бие биеэсээ эх бичвэрийн үг үсэг төдийгүй нийт эмхтгэлийн ангилал, агуулгаараа ч мөн ялгаатай байдаг. Ганжуурын гар бичмэл болон барын судрын асар их цуглуулгыг системчлэх, бүртгэх, тодорхойлох шаардлага цаг хугацааны явцад тулгарч тэр хэмжээгээр олон зүйл гарчиг хийж ирсэн уламжлал нь хожим бие даасан тусгай салбар болж хөгжихөд нөлөөлсөн байна.

Үндэсний номын санд хадгалагдаж байгаа ном судрын каталог хийхдээ бид өмнө хэвлэгдсэн Ганжуур, Данжуурын хэд хэдэн гарчгуудыг тулган үзэж номыг каталогт оруулах бүртгэлийн аргазүйг боловсруулсан. Үүнд:

1.Ганжуурын гарчиг Лигети. 1942 Монгол ганжуурын гарчиг[4]/номын тухай үзэх/

1.Tome 1: DANDRA-A I.396 ff. /1 дэх боть, ботийн нэр, хуудас/

2.Pi-mi-king ti-yikiuan /санс: ботийн нэр/

3.Kadandr-a nigedugerdebter /м: ботийн нэр/

4. Rgyudkadum pa /т: ботийн нэр/

5. P.:Vcir-a satu-a. caγankűrdűn./гарчиг/

6. N0 1 (1); 1-16r. /N0 1 номын дугаар, (1)ботид орсон номын дугаар, хуудасны дугаар/

7. Manjusrijnanasattva-yin űnemlekűiner-e-yiűnegerőgűlegci. /мон: номын нэр/

8. S. Мanjusrijnanasattvasya-paramartha-nama-samgiti/санс: номын нэр/

Т. ‘jamdpal y ashes semsdpa’I don dam pa’Imchan yang dag par brjod pa. /төвд: номын нэр/

9. Col. (16r) : /төгсгөлийн үг/

.........................................................................

1.N0 20 (3); 248-289r.

2.Čоγtucakrasambraneretűyekedandra-a-yin qaγan.[5]/М. номын нэр/

/108боть 1161 ном/

2.Унгарын эрдэмтэн Г.Бетленвальфи 1982 онд Жалзэ тэмбан Ганжуурын ерөнхий гарчгийг хийхдээ Зая бандидын гарчгийг ашигласан болохоо дурдсан байна.[6]Түүний судалгааны эргэлтэд оруулсан эл гарчиг нь эдүгээ МУҮНС-ийн төвд номын хөмрөгт бий. Цаасны хэмжээ нь 40.5х14.0 см, бичвэрийн хэмжээ нь 30.5х9.5 см, нийт 221 хуудас, шинэ орос цаасан дээр харандаагаар шугам татаж, хар бэхээр, 6 мөрөөр бичсэн гар бичмэл гарчиг юм. Энэхүү номыг ерөнхийд нь судлахад нийт 8 аймгийн 114 ботийн 834 зохиол байна.

‘DUL-BA

Vol.1. ‘Dul-ba KA1-350

1. ‘Dul-barnam-par ‘byed-pa (Toh.3)

Pha-ma 1 na 1

Lhag-ma 236 na 3

 

Vol.2. ‘Dul-ba KHA1-369

1.Continued.

Lhag-ma 1na 1

Ma-nyes 56 na 2

Spang-ba-ste 59 na 5

Ltung-byed 290 ba 6...[7]

 

Vol.5. ‘Dul-ba CA 1-348

2. Dge-slong-ma’i so-sorthar-pa’Imdo (Toh.4) 1 na 1

3. Dge-slong-ma’I ‘dul-barnam-par ‘byed-pa (Toh.5) 31 ba 5

Phan-‘gyur 31 ba 5[8]

 

Эдгээрээс дүгнэж үзээд Үндэсний номын санд 1999-2012 онуудад хэрэгжсэн "Азийн сонгодог зохиолуудыг электрон каталогт оруулах төсөл буюу Asian classics input project /цаашид ACIP гэх/”-д төвд ном судрыг электрон каталогт оруулах үзүүлэлт дээр үндэслэж 23 үзүүлэлтээр Ганжуур, Данжуур судрыг каталогт оруулсан юм.

1.Ном бүртгэжмэдээлэлдоруулах үзүүлэлтүүд:

1. S: Дансны дугаар /Дэс дугаар KG00001-001/

2. G: Ганжуур /RGYAL RTSE THEM SPANG MA/

3. V: Ботийн нэр, дугаар /‘DUL BA KA/

4. N: 0001 /Нийт номын дугаар/

5. T: Номын нэр

Са: /Санс нэр/

Тi: /Төвд нэр/

Мо: /Монгол бичгийн галиг/

5. X: Сударт дарсан тамга тийзийг тэмдэглэх

6. B: Номын товч нэр

7. A: Зохиогч

8. Y: Барласан он

9. F:Өмнөх үг буюу эхлэлийн шүлэг

Са: /Санс нэр/

Тi: /Төвд нэр/

Мо: /Монгол бичгийн галиг/

10. М:Цаасны материал /T-төвд цаас, C-хятад цаас, M-монгол цаас, R-орос цаас

гэх мэт эхний үсгээр нь тэмдэглэнэ/

11. H:Судрын хуудасны үндсэн болон хажуугийн өнгө /W-цагаан, Y-шар R-

улаан гэх мэт эхний үсгээр нь тэмдэглэнэ/

12. P:1A-5B/Хуудасны дугаар дутуу болон бүрэн бус хуудас нэг бүрийг

бичих/

13. Q: Мөрийн тоо

14. O:Цаасны хэмжээ

15. I:Бар болон бичвэрийн хэмжээ

17. L:Хэвлэсэн газар

18. D:Номдбарласан, зурсан бурхадын зураг, нэр, чимэглэл зураг

19. C:Төгсгөлийн үг

 

2. Электрон хайлтын катологи

1.Номын нэр;

2.Ботийн дугаар/ аймаг; ‘DUL BA KA

3.Дансны дугаар; KG00001-001

4. Ангилал;

5. Он;

6. Хуудасны тоо;

7. Бичигдсэн хэл;

8. Хэвлэсэн төрөл; /барласан, гар бичмэл/

9. Товч нэр;

Дээрх есөн зүйл үзүүлэлтээс эхний гурваар хайлтаа хийнэ. Хайлтыг монгол бичгийн галиг, крилл, төвд галиг үсгээр хийх боломжтой.

Үндэсний номын сан ньодоогийн байдлаар төвд лам нарын сүнбүм Богд Зонхов, Хайдүвжэ, Жалцавжэ болон бусад мэргэдүүдийн 200911 ширхэг номыг электрон каталогт оруулж, каталогт орсон ном сударт дарсан 1022 тамга дардасыг төрөлжүүлэн бүртгэсэн нь уншигч судлаачдад хайлт хийх, уншиж судлах боломжийг бүрдүүлж байгаа нэгээхэн алхам юм. Цаашид Ганжуур, Данжуур тэргүүтэй эх сурвалжуудыг дэлхий нийтэд сурталчлах ажлыг өргөжүүлэх, иж бүрэн цахим мэдээллийн санг бий болгох, шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

 



[1]Сэржээ.ЖЭнэтхэг гаралтай Монгол ном судрын тухай: Илтгэл // Энэтхэг-Монголын сурвалж соёлын хэлхээ холбоо: Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд.- Улаанбаатар.,2005 .- Х.192

[2]Судар бичгийн алтан сан.-Улаанбаатар.,2013

[3]Янжинсүрэн.С Монгол Ганжуур, Данжуур дахь Энэтхэг сурвалжийн тойм: Илтгэл // Энэтхэг-Монголын сурвалж соёлын хэлхээ холбоо: Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд.-Улаанбаатар.,2005 .- Х.192

[4] Catalogue du kanjur Mongol imprim.-Budapest.,1942.-(Bibliotheca orien-talishungarica III).Vol.1.1942.-p.1

[5] Catalogue du kanjur Mongol imprim.-Budapest.,1942.-(Bibliotheca orien-talishungarica III).Vol.1.1942.-p.9

[6] Bethlenfalvy G. A hand-list of the Ulan-Bator manuscripts of the KanjurRgyal-rtse Them-spans-ma.Budapest, 1982 //deb-ter, Deb-ther, Debtelin.Materials for Central Asiatic and Altaic studies. Vol.1: FontesTibetani I, p.8

[7] Bethlenfalvy G. A hand-list of the Ulan-Bator manuscripts of the KanjurRgyal-rtse Them-spans-ma.Budapest, 1982 //deb-ter, Deb-ther, Debtelin.Materials for Central Asiatic and Altaic studies. Vol.1: FontesTibetani I, p.

[8]Bethlenfalvy G. A hand-list of the Ulan-Bator manuscripts of the KanjurRgyal-rtse Them-spans-ma.Budapest, 1982 //deb-ter, Deb-ther, Debtelin.Materials for Central Asiatic and Altaic studies. Vol.1: FontesTibetani I, p.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola