МОНГОЛ УЛСАД НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭСЭН БАЙДАЛ

Нийтлэгч:А.Алтанчимэг

Хаяг:СУИС-ын Соёлын сургууль

Электроншуудан: altanaaus@yahoo.com

 


Манай орны соёлын амьдралд гарсан өөрчлөлт нь соёл гэгээрлийн ажилтан гэдэг шинэ нэрээр 1960-1970-аад оноос хуучин ЗХУ-д дээд, дунд, тусгай мэргэжлийн ажилтныг Москва хуучин нэрээр Ленинград, Киев, Улаан-Үд хотуудад бэлтгэж эхэлснээс эхэлдэг. Түүний нэг нь мэргэжлийн номын санчдыг бэлтгэх асуудал байсан юм. Тэр үед Ю.Цэнд, М.Баянзул.... зэрэг нөхдүүдээс хойш С.Лувсанням, С.Цэцэгмаа, Ө.Хартолгой, С.Цэрэнханд, А.Тогтоодулам..... нар хуучин ЗХУ-д номын сангийн дээд мэргэжлээр бэлтгэгдэж ирсэн. Энэ нь чухамдаа манай орон дотооддоо мэргэжлийн номын санчдыг бэлтгэхэд болоод мэргэжлийн багшлах боловсон хүчний эх үндэс болж өгчээ.

Манай оронд ардын хувьсгал ялсан цагаас хойшхи ардын боловсрол, соёл шинжлэх ухааны олон салбарт өрнөсөн соёлын хувьсгалын ололт амжилт нь улс орныхоо аль ч салбарт шинэ шинэ мэргэжлийн салбарууд болон түүнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг улс орны хөгжлийн хурд зүй ёсоор шаардсаар байна. Түүний нэг нь хүн ардын маань оюуны өдөр тутмын хэрэгцээ болсон номын их сан хөмрөгийг хөдөлмөрчин олон, өсвөр залуу үедээ хүргэхэд түүнийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, дэлхийн олон улс орны ололт амжилтаас суралцаж, улс орныхоо ном эрдмийн уламжлал шинэчлэлийн суурьт түшиглэн онол практикийн уялдаанд номын сангийн үйл ажиллагааг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдсан юм

БНМАУ-ын СнЗ-ийн 1965 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн "Соёл гэгээрлийн ажилтны анги байгуулах тухай” 158 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Багшийн сургуульд "Соёл гэгээрлийн ажилтан”-ы анги нээсэн нь өнөөгийн СУИС-ийн Соёлын сургуулийн үндэс болсон бөгөөд энэ үеэс эхлэн өөрийн улсад номын сангийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргах болсон.

СУИС-ийн Соёлын сургуулийн "Номын сан судлал-мэдээлэл” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн суурь 1969 оноос анх тавигдаж боловсронгуй болсоор 1960 онд Багшийн сургуулийн дэргэд номын санчдын жилийн курс хичээллүүлж, 1969 оноос номын сангийн анги нээж2 улмаар 1973 онд тусгай дунд боловсролтой анхны номын санчдыг, 1974 онд анхны эчнээ суралцагчдыг, 1994 онд анхны бакалаврын боловсрол бүхий номын санчдыг төгсгөсөн байна.

Монгол улсад ном, хэвлэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш "Номын сан судлал, мэдээлэл” мэргэжилтэнг 41 удаагийн төгсөлтөөр тусгай дунд боловсролтой 749, дипломын дээд боловсролтой 736,бакалаврын боловсролтой 582, нийт 2037 мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна.

2004 оноос магистрын сургалт эрхлэх болсноор "Номын сан судлал-мэдээлэл”-ийн чиглэлээр 40 гаруй магистрыг эрдэм судлалын ажилд дадлагажуулан бэлтгэж мөн суралцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан интернэтэд суурилсан зайны сургалтыг 2008 оноос эхлүүлж тав дэх төгсөлтөө хийгээд байна. Эдгээрээс гадна урт богино хугацааны курс дамжаагаар мэргэжил дээшлүүлэн дахин бэлтгэх, мэргэшүүлэх сургалт явуулж Монгол улсын нийтийн болон тусгай номын сангуудад боловсон хүчнийг бэлтгэж байна.

Өнөөгийн байдлаар "Номын сан судлал, мэдээлэл” мэргэжилтнийг дараах шаталсан сургалтаар бэлтгэж байна. Үүнд:

·Бакалаврын өмнөх сургалт

oБэлтгэл анги

·Бакалаврын сургалт

oӨдрийн сургалт

oЭчнээ анги

oЗайны сургалт

·Бакалаврын дараах сургалт

oМэргэшүүлэх сургалт

oМэргэжил дээшлүүлэх сургалт

oДавтан сургалт

oМаистрын сургалт

oДокторын сургалт

 

1921 онд манай улсад анхны нийтэд үйлчилдэг орчин үеийн номын сан байгуулагдсан ба энэ цагаас хойш хот суурин газар, орон нутгуудад нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр манай улсад1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаа ба бүгд тодорхой хэмжээнд мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна.



БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1965 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаар тогтоол

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola