КОВИД-19 хийгээд Дэлхийн номын сангийн салбар:

КОВИД-19 хийгээд Дэлхийн номын сангийн салбар:
IFLA (Олон Улсын Номын Сангийн Холбоо)-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт Корона вирус (КОВИД-19)-ын халдвар, тархалт дэлхийн номын сангуудад үлэмж нөлөө үзүүлж байна. Олон номын сан түр хугацаагаар хаагдах буюу өвчний тархалтыг хумихын тулд үйлчилгээний хүрээг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орлоо. Номын сангийн ажилтан, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд харшлахгүйгээр бүхий л нөөц боломжоо дайчлан олон нийтийг хэрхэн мэдээллээр хангах талаар амаргүй шийдвэрүүдийг гаргахад хүрч байна. Дэлхийн олон оронд номын сангийн ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ хамт хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалтанд дасан зохицох шаардлага хэдийнээ үүсээд байна. ИФЛА-ны нэрийн өмнөөс ахуй амьдралд тохиолдож буй саад тотгор, хүндрэл бэрхшээлийг даван туулж буй хэн бүхэнд амжилтын дээдийг хүсье. Дэлхий дахины номын сангууд энэхүү бэрхшээлтэй нүүр тулж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан, үйл ажиллагаагаа зохицуулан явуулж байгаа юм. Иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр хангахын тулд коронавирусын талаар баталгаат эх сурвалжуудаас гаргасан үнэ цэнтэй мэдээллийг хүргэсээр байна. Дижитал номын сангуудын хүчин чадлыг тэлж, хэрэглэгчдээ цахим эх сурвалжуудаар хангах, цахимаар ном авах боломжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тусгай номын сангууд нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн агентлаг, судалгааны төвүүд, эрүүл мэндийн салбартай хамтран ажилладаг номын сангууд мэдээллийг зохион байгуулах, болж буй үйл явдлыг судалж шинжлэхэд тус дөхөм болохоор чармайн ажиллаж байна. Номын сангийн холбоод гишүүн номын сангуудаа энэ цаг үед төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл гаргахад зориулан эх материалуудаар хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цахим сургалт зохион байгуулах, сүүлийн үеийн мэдээллүүдийг багцлан хүргэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. ИФЛА мөн идэвхийлэн ажилласаар байна. Бид өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг түгээмэл асуулт хариултын хуудас (FAQs webpage)-аараа дамжуулан мэдээлэхээс гадна гишүүдийнхээ асуултанд тогтмол хариулж байна. Бид өнөөдрөөс эхлэн улс орнуудын үйл ажиллагаагаа түр зогсоож буй номын сангуудын талаар болон харилцан адилгүй нөхцөл байдалд номын сангууд хэрхэн ажиллаж байгаа баялаг туршлагыг хуваалцах зорилгоор тогтмол шинэчлэгддэг хуудас нээлээ. Бид дараа дараагийн санал санаачлагыг талархан дэмжих болно. Та бүхэн COVID-19 and the Global Library Field хуудсанд зочилно уу. Хөнөөлт өвчинд дэлхий даяараа нэрвэгдэж буй энэ цаг үед бидний түнш хэвлэлийн газрууд, борлуулагч, ханган нийлүүлэгчид бидэнтэй хамтран номын сангуудыг шаардлагатай нөөцөөр ханган соёл, мэдээллийг тасралтгүй түгээх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Бид ялангуяа номын сангийн үлгэрийн цаг хөтөлбөрийг цахим хэлбэрээр явуулах, КОВИД-19-тэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүллүүдийг олон нийтэд нээлттэй түгээх, их сургуулийн номын сангууд үүдээ барихаас өөр аргагүй болж буй энэ цаг үед сургалт, судалгааг үргэлжлүүлэхэд тус нэмэр болохуйц эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бүтээлүүдийг зайнаас ашиглуулах зэргийг тусгайлан зохион байгуулах аливаа үйл ажиллагааг талархан хүлээн авч байна. Бидний зүгээс номын сангийн түншүүддээ эдгээр үйл ажиллагааг ижил хэв загварт оруулахыг хөхиүлэн дэмжиж байгаа билээ. Өнөөгийн нөхцөл байдалд бид хамтдаа унших, суралцах, судлах үйл явцыг үргэлжлүүлэх, нийгэм, соёл, эдийн засагт үзүүлэх урт хугацааны сөрөг нөлөөг бууруулахад чиглэн ажиллах нь амин чухал байна. Тааж таамаглахад бэрх энэ нөхцөлд бид номын сангийн салбарын арга ажиллагаагаар бахархахын хамт хүнд хэцүү цагт биднийг тулж түшдэг уншигч үйлчлүүлэгчдэдээ бүхий л чадлаараа үйлчилгээгээ үргэлжлүүлэх нөөц чадвар, бүтээлч сэтгэлгээ, уншигч олноо гэх сэтгэл бидэнд буйг тэмдэглэмээр байна. Танай улсын Үндэсний номын сан болон номын сангийн холбоонд бусдад санаа сэдэл болох чухал эх сурвалж, холбогдох мэдээлэл байна юу? Бидэнтэй updates@ifla.org хаягаар холбогдохыг хүсье. Хүндэтгэсэн, ИФЛА Ерөнхийлөгч 2019-2021 Кристин Макензи Ерөнхий нарийн бичгийн дарга Гералд Лейтнер 2020 оны 03 сарын 23 Эх сурвалж: https://www.ifla.org/node/92969?fbclid=IwAR19OkM84zj0EMzNjrfIqdqenRQiaDOO6thhvFXztKTEa08npJ-G4rD81aU

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola