НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ

Түлхүүр үг:

Номын сангийн үйлчилгээ, үйлчилгээний хүртээмж, уншигч, номын санч, номын сан, сумын номын сан, аймгийн номын сан, хотын номын сан, номын санд ажиллагсад

Зорилго:

Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг тодорхойлон, бодлого, зөвлөмж боловсруулахад туслах.

Зорилт:

Нийтийн номын сангийн үндсэн үйлчилгээний хүртээмжийн өнөөгийн байдал нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг судлах.

Ач холбогдол:

Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагааны стандартыг шинэчлэн сайжруулах, номын сангийн тухай хуулийн дагалдах журмуудыг боловсруулахад зөвлөмж болгох.

Сэдвийн судлагдсан байдал:

Статистикийн мэдээлэл, нийтийн номын сангийн нэгдсэн тайлан.

Үндсэн асуудал:

 

Нийтийн номын сан нь арьс өнгө, үндэстэн ястан, шашин, шүтлэг, хэл, хөдөлмөрийн чадвар, эдийн засгийн байдал, ажил, боловсролын түвшин харгалзахгүйгээр уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, нэгжийг хэлдэг бөгөөд "Номын сангийн тухай” хуулийн 10.2-т "Нийтийн номын сан нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлнэ[1].” гэж баталгаажуулж өгсөн байна.

Номын сангийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд "Номын сангийн үндсэн үйлчилгээ нь уншлагын танхимын үйлчилгээ байна.[2]” гэж заасан байдаг бөгөөд энэхүү судалгаандаа нийтийн номын сангийн үндсэн үйлчилгээний хүртээмж ямар байгааг харуулахыг зорьсон болно.

ЮНЕСКО-гоос гаргасан "Нийтийн номын сангийн үйлчилгээ”-ний удирдамжид <<...Номын сангууд нь оршин суугчдад хамгийн тохиромжтой газар байрших ёстой. Боломжтой бол тээврийн хэрэгслийн буудал, дэлгүүр, худалдааны төв, соёлын төв гэх мэт нийгмийн амьдралтай ойр байвал зүгээр... номын сан нь уншигч явган, нийтийн тээврийн хэрэгслээр, өөрийн автомашинаар очих боломжтой ил газар байрлах ёстой...>> мөн <<Тухайн орон нутгийн оршин суугчдын үйлчилгээ авах хамгийн тохиромжтой цагт ажиллах ёстой>> гэх зэргээр үйлчилгээний хүртээмжийг өндөр байлгах ерөнхий шаардлагуудыг тусгасан байна.

Нийтийн номын сангаас үйлчилгээ үзүүлэх, асуудлыг амжилттай шийдвэрлэх гол нөхцлүүдийн нэг нь бодит хүртээмж юм[3].

Үйлчилгээний хүртээмж нь номын сангаас үзүүлж буй үйлчилгээг уншигч авч чадаж байгаа эсэхээр илэрхийлэгдэнэ.

Номын сангийн зүгээс хэдий сайн чанартай үйлчилгээг нэвтрүүлсэн ч түүнийг олон уншигч хүртэх боломжгүй бол энэ үр дүнгүй ажил болж хувирна.

Үйлчилгээний хүртээмжийн судалгааг хийснээр хаана юуг анхаарч ажиллах арга замыг шийдэхэд туслах юм.

Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж Монгол улсын иргэдэд хэрхэн хүрч байгааг тодруулах үүднээс дараах судалгааг хийсэн болно.

 

 

Судалгаа:

Судалгааг хийхдээ үндэсний статистикийн хорооны мэдээ, Монголын үндэсний номын сангаас эмхтгэн гаргадаг нийтийн номын сангийн жил бүрийн нэгдсэн тайлангийн материалд дурдагдсан тоо баримтыг Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага: MNS 5742:2007 стандартын шалгуураар үнэлэхийг зорьсон.

Номын сангийн тухай хуулийн 6.2.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах үүрэгтэй байна: 6.2.1.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг уншигчид үзүүлэх[4];гэж номын сангийн үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан байхаар тусгаж өгсөн.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 5742:2007 стандартад

<< Хотын нийтийн номын сан - Жилд 7500-гаас доошгүй байнгын уншигчдад үйлчилнэ.

Аймгийн болон Улаанбаатар хотын дүүргийн номын сан - жилд 3800-гаас доошгүй байнгын уншигчдад үйлчилнэ.

Сумын номын сан - Жилд 500-гаас доошгүй байнгын уншигчдад үйлчилнэ.

Хот суурин газар, дүүргийн 100,000 хүн ам тутамд тогтворжсон нийтийн номын сан байгуулна.[5] гэсэн заалт байдагийг статистикийн тоотой харьцуулж үзвэл:

 

Номын санede

Тоо хэмжээ

Байнгын уншигчийн доод хязгаар

Бүгд

Сумын номын сан

329

500

164,500

Аймгийн төв номын сан

21

3800

79,800

Дүүргийн номын сан

7

3800

26,600

Хотын төв номын сан

1

7500

7,500

 


 


 


278,400

 

Стандартын дагуу бүртгэлтэй уншигчдын байвал зохих тоо - 278,400

Статистикийн хороонд тэмдэглэгдсэн бүртгэлтэй уншигчийн тоо - 284,930

Нийтийн номын сангууд байнгын бүртгэлтэй уншигчдаа бүрдүүлэх ажлыг 2%-аар давуулан биелүүлсэн байна.

 

 

 

 

Номын сан

Тоо хэмжээ

Олговол зохих номын тоо

Бүгд

Сумын номын сан

329

7800

2,566,200

Аймгийн төв номын сан

21

55000

1,155,000

Дүүргийн номын сан

7

55000

385,000

Хотын төв номын сан

1

112500

112,500

 


 


 


4,218,700

 

Стандартын дагуу олгосон байвал зохих номын тоо - 4,218,700

Статистикийн хороонд тэмдэглэгдсэн нол олголтын тоо - 1,968,177

Нийтийн номын сангууд ном олголтын ажлыг 53%-аар дутуу биелүүлсэн байна. Үүнийг гарфикаар харуулбал:

 

 

 


Висконсин мужийн нийтийн номын сангуудын ном олголтыг Монголын стандартаар харвал 383*55000= 21,065,000 ном олголт хийх шаардлагатай. Статистикаас харахад 19,107,885 ном олгосон тул ном олголт буюу үндсэн үйлчилгээ 91%-д хүрэхээр байна.

 

 

Монгол улсын иргэд болон өндөр хөгжилтэй орны иргэд нь номын сангийн үйлчилгээг хэрхэн хүртэж байгааг өөрийн орны нийтийн номын сангуудын нэгдсэн мэдээ, АНУ-н Висконсин мужийн нийтийн номын сангуудын статистик мэдээг харьцуулсан судалгаа.

 

Үзүүлэлт

Монгол

Wisconsin

Тайлбар

Монгол улсын хүн амын тоо:

2,dedededde839,000

4,202,933

Монгол 2013 оны эхний байдлаар, Wisconsin 2013 оны байдлаар

Нийтийн номын сангийн тоо:

376

383

 


Нэг номын санд оногдох хүн амын тоо:

7,500

10,900

 


Нийтийн номын сангийн сан хөмрөгийн тоо хэмжээ:

4,166,944

19,107,885

 


Уншлаганд гарсан номын тоо:

1,968,177

60,979,077

Монголд нийт сан хөмрөгийн 47% нь уншигдсан бол Висконсин мужид сан хөмрөг нь 300% буюу бүх ном нь 3 дахин уншигдсан харагдаж байна.

Бүртгэлтэй уншигчдын тоо:

284,930

2,528,326

 


Бүртгэлтэй уншигчдын нийт хүн амд эзлэх хувь:

10%

60%

Номын сангийн үндсэн үйлчилгээг хүртсэн иргэдийн эзлэх хувийн жин Монголоос 6 дахин их байна.

Нийтийн номын санд ажиллагсад:

515

3126

 


Номын сангийн нэг ажилтанд оногдох хүн амын тоо:

5513

1307

 


Номын санд ажиллагсадын тоо нийт хүн амд эзлэх хувь

~ 0.02

~ 0.07

Хүн амд эзлэх хувь нь 3 дахин их байна.

Газар нутгийн хэмжээ км2

1,564,115[6]

169,639 [7]

Газар нутгийн хэмжээ 9.2 дахин бага байна.

Хүн амын нягтшил км2

1.71

40.6

Хүн амын нягтаршил 24 дахин их байна.

 

Дүгнэлт

Нийтийн номын сангийн үйлчилгээ нь нийт иргэдэд хүрсэн, хэрэгцээ шаардлагыг нь аль болох өндөр түвшинд хангаж байх шаардлагатай.

Гэвч Монгол улсад мөрдөгдөж байгаа сатандарт болон бодит байдал нь нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. Тухайлбал: Монгол улсын хүн амын 11% нь нийтийн номын санд бүртгэлтэй байхад стандарт хангагдаж байгаа нь тун бага үзүүлэлт юм. Стандартын шаардлагын дагуу нэг уншигч жилд дунджаар 15 ном унших ёстой атал 7 ном уншиж байгаа нь ч мөн адил хангалтгүй байна.

Номын сангийн ажиллагсадын тоо нь стандарт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа, Монгол орны газар нутгийн хэмжээ том, хүн амын нягтшил бага тул үйлчилгээний хүртээмж бага байна.

Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?

Номын сан

Тоо хэмжээ

Байвал зохих орон тоо

Бүгд

Сумын номын сан

329

2

658

Аймгийн төв номын сан

21

13

273

Дүүргийн номын сан

7

13

91

Хотын төв номын сан

1

41

41

 


 


 


1,063

 

 

 

Одоо байгаа номын санд ажиллагсадын тоо

515

Стандартаар байвал зохих ажиллагсадын тоо

1063

Шаардлагатай тоо

548

 

 

 


 Монголын номын сан  Висконсины номын сан
 

 


Номын сангийн нягтаршил

Иймээс номын сангийн ажиллагсадын тоон нэмэгдүүлэх шаардлагатай.

Монгол улсын мэдээллийн технологийн статистикаас харахад

Мэдээллийн технологи: 2013 оны байдлаар

Үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо: 4,247,446

Интернэт хэрэглэгчдийн тоо: 841,143[8]байгаа нь номын сангийн тоог нэмэгдүүлэхгүйгээр мэдээллийн технологи ашиглан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтойг илтгэн харуулж байна.

Ашигласан материал

 

1. http://www.meds.gov.mn/Csta - Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам (СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН 2011 ОНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА)

2. http://www.nationallibrary.mn/index.php?option=com_weblinks&view=category&id=58&Itemid=98&lang=en - Монголын үндэсний номын сан (Нийтийн номын сангуудын тайлан)

3. http://www.ala.org/research/librarystats - АНУ-н номын сангуудын статистик

4. http://www.1212.mn/ - Монгол улсын статистикийн эмхтгэл - 2012

5. http://www.1212.mn/statHtml/statHtml.do - НИЙТИЙН НОМЫН САН, БАЙНГЫН УНШИГЧИД, НОМЫН ФОНДНЫ ТОО - 2013

6. http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=273- Монголын харилцаа холбооны салбарын 2013 оны үндсэн үзүүлэлтүүд (Харилцаа холбооны зохицуулах хороо)

7. http://mcst.gov.mn/c/288 - Соёл спорт аялал жуулчлалын яамны сайт - Салбарын нэгдсэн үзүүлэлт -2012 оны эцэс

8. http://legalinfo.mn/law/details/10844?lawid=10844 - Номын сангийн тухай хууль

9. http://en.wikipedia.org/wiki/Wisconsin - Висконсин мужийн албан бус мэдээлэл

10. https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%A3%D0%BB%D1%81 - Монгол улсын албан бус мэдээлэл

11. Монгол улсын стандарт Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага: MNS 5742:2007

12. Нийтийн номын сангийн үйлчилгээ: ОУНСХ/ЮНЕСКО удирдамж .-УБ.,2003

 

 

 

 

Хавсралт

 

 


Бэлтгэсэн: СУИС. Соёлын сургуулийн багш Т.Хайдав

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola