Номын санд хөтлөгдөх маягт, бүртгэл, дэвтрүүдийн шинэчлэлт хийгээд өнөөгийнбайдал

Номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүд нь номын сан судлалын нэгэн чухал судлагдахуун бөгөөд номын сангийн ажлын үр дүнг бүртгэл тооцоо, судалгаагүйгээр дүгнэх боломжгүй юм. Үнэн зөв хөтөлсөн бүртгэл тооцооны үндсэн дээр уг номын caн, номын санчийн ажлын гүйцэтгэл, чанарыг тодорхойлно. Мөн номын сангийн ажлыг цаашид сайжруулан хөгжүүлэх үйл ажиллагаанд ч бүртгэл тооцоо, судалгааны ажил чухал үүрэгтэй.

2000 онд Монголын Үндэсний Номын Сангийн мэргэжилтнүүд Соёлын Яамны сайдын 1986 оны 433 тоот тушаалаар батлагдсан номын сангийн бүртгэл, маягтуудын талаарх саналыг бүх салбарын номын санч, мэргэжилтнүүдээс авч Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалаар шинэчлэн батлуулж, 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бүх салбарын номын сангуудад нэр бүхий 17 бүртгэл, маягтыг[1]мөрдүүлж эхэлжээ.

Монголын номын сангууд өөрсдийн онцлогт тохируулан автоматжуулалтын програмыг/Alica, Koha, Lib4U, CDS/ISIS, OpenBiblio/ ашиглаж эхэлсэн цагаас номын сангийн зарим бүртгэл, дэвтрүүд тухайн програмын аль нэгэн хэсэг болсоор ирсэн. Эдгээр програмууд нь маягт, бүртгэл тухай бүрт хамаарах тайлан тооцоог гаргадаг. Жишээлбэл тухайн нэг өдөр, сард, жилд номын санд ирсэн уншигчдийн тоо гаргах, тэдгээр уншигчдийг нас, хүйс, боловсрол, эр эмээр нь ялгах, ямар чиглэлийн ном их гарсан гэх мэт тайланг гаргах болсон. Эдгээр нь номын сангийнуламжлалт "Өдөр тутмын бүртгэл”-ийн[2]үүргийг гүйцэтгэж байгаа юм. Мөн зарим номын сангууд "Уншигчийн карт”-ыг өөрийн нөхцөл, програмдаа тохируулан уншигчдад үйлчилж байна[3]. "Сонин бүртгэх карт”, "Сэтгүүл бүртгэх карт”, "Захиалгын хуудас”[4]зэрэг нь дээрх тушаалаар батлагдсан загвараас өөрөөр автоматжуулалтын програмын хэсэгт багтсан байх жишээтэй.

БСШУЯ-ны сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар тушаал "Номын сангийн үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж”-ид програм хангамжид тавигдах шаардлагыг "Програм хангамжийн сонголтыг хийхдээ олон улсын шаардлага, стандарт, номын сангийн үйлчилгээний онцлогт нийцэж, номын сангийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээнд нийцсэн модулиудтай эсэх”[5], "Каталогийн карт, формуляр хэвлэх, тооллого хийж дүн мэдээг хэвлэх, уншигч, номын жагсаалтыг төрөл бүрээр гаргах, үйлчилгээний тоон мэдээг шаардлагын дагуу гаргах боломжтой байх”[6]гэж тодорхойлсон байдаг. Энэхүү шаардлагыг бүрэн хангасан програм байхгүй, байсан ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, уламжлалт гар ажиллагаат үйлчилгээ буурахгүй байсан тул 2013 онд номын сан, соёл урлагийн байгууллагын тайлангийн "МонБиблио” хэмээх програмыг ССАЖЯ-аас монгол хэлээр захиалан бүтээж 21 аймгийн номын сангуудад түгээж, 500 гаруй номын санчдыг сургажээ. Уг програмд "Уншигчийн үнэмлэх”, "Ном захиалга”, "Номын сангийн өдөр тутмын ажлыг бүртгэл”, "Нэг бүрчилсэн бүртгэл”, "Лавлагаа өгөх”, "Татгалзал бүртгэх”, "Соёл олон нийтийн ажлын бүртгэл”, "Уншигчийн карт”, "Номын формуляр” гм бүртгэл, дэвтрүүд багтсан байдаг[7]. Энэ нь номын санд хөтлөгдөх зарим бүртгэл, дэвтрүүдийг номын сангууд заавал уламжлалт цаасан хэлбэрээр хөтлөх бус өөрийн нөхцөлд тохируулан цахим буюу програмчилсан хэлбэрт оруулаж ашиглаж болохыг зөвшөөрсөн, зөвшөөрсөөр ирсний илрэл юм.

Монголын номын санд хөтлөгдөх зарим бүртгэл, дэвтрүүд ийнхүү автоматжуулалтын програмын нэг хэсэг болсон байхад бусад бүртгэл, дэвтрүүд нь уламжлалт аргаар хэрэглэгдсээр байна. Өнөөгийн номын сангийн ажилтнуудад тулгарч буй асуудал бол аль нэгэн програмын хэсэг болоогүй уламжлалт хэлбрээрээ ашиглагдаж буй дэвтэр, бүртгэлүүдийг "хэрэглэхийг халах тушаал яамнаас гараагүй” хэмээн суулгүйгээр цахим буюу програм хэлбэрт оруулах арга замыг эрэлхийлж, ажил хэрэг болгох явдал юм.

Зарим номын сангууд автоматжуулалтын програмаар гардаг зарим тайлан тооцоог уламжлалт дэвтэр, бүртгэлд ахин хуулж, цаг алдах, нэг ажлыг хоёр удаа хийх зэрэг дутагдал ажиглагдаж байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. Баяраа Б., Жонсон К. Номын сангийн автоматжуулалт.- УБ.: Өнгөт хэвлэл ХГ., 2002.- 71х.
  2. Оюунгэрэл З. Номын сан- мэдээллийн төвийн автоматжуулалт.- УБ.: Содпресс ХГ., 2007.- 50х.
  3. Хайдав Т., Цахлай Б. Номын сан, соёл урлагийн байгууллагын тайлангийн програм: гарын авлага- /ред. Б.Баяраа.- УБ.: AMJILTIIN GARTS Co., Ltd- Printing Co., Ltd., 2013.- 62х.
  4. Хайдав Т. Номын сангийн автоматжуулалтын OPENBIBLIO програм /Ред. Б. Баяраа.- УБ.: Сорхон Цагаан ХХК., 2011. – 116 х
  5. Энхтунгалаг Д. Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, тэдгээрийг хөтлөх аргачлал/ Ред.Б.Баяраа.- УБ.: Адмон., 2006.- 72х.
  6. Энхтунгалаг Д. Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, хөтлөх аргачлал/ Ред.Б.Баяраа.- УБ.: Соёмбо ХГ., 89х.

 



[1] Фондын ном тоолсон тухай акт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арвандөрөвдүгээр хавсралт/

Фондын ном хүлээлцсэн тухай акт/ Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын аравдугаар хавсралт/

Захиалгын хуудас / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын тавдугаар хавсралт/

Номын сангийн каталогийн карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын зургаадугаар хавсралт/

Сонин бүртгэх карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын наймдугаар хавсралт/

Сэтгүүл бүртгэх карт /Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын долоодугаар хавсралт/

Номын татгалзлыг бүртгэх дэвтэр /Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын аравдугаар хавсралт/

Байгууллагын хоорондын түр солилцоогоор ном захиалах хуудас /Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арвандолоо дугаар хавсралт/

Номын сан хоорондын ном солилцоо хийдэг номын сангуудын бүртгэл / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арванхоёр дугаар хавсралт/

Номын сан хоорондын ном солилцоогоор уншигчдад үйлчилсэн ажлын бүртгэл/ Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арвангуравдугаар хавсралт/

Номын нэг бүрчилсэн бүртгэл/ Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт /

Номын сангийн өдөр тутмын бүртгэл: Нийтийн номын сангийн, ЕБС-ийн номын сангийн, ИДС-ийн номын сангийн/ Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт /

Соёл олон нийтийн ажлын бүртгэл / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт/

Номын формуляр /Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын есдүгээр хавсралт/

Өгөгдсөн лавлагааны бүртгэл /Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт/

Уншигчийн карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт/

Үрэгдүүлсэн номын оронд авсан номын бүртгэл / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арван тавдугаар хавсралт/

 

[2] Ихэнх автоматжуулалтын програмд энэ дэвтрийг орлох хэсэг бий.

 

[3] Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан.

 

[4] Alica, Koha гэх мэт програмуудад эдгээр дэвтрийг орлох талбар бий.

 

[5] Энд нэр бүхий 17 бүртгэл маягтын асуудал хамаарана.

 

[6] Энд зарим маягтыг нэр цохон заасан байна.

 

[7] Нэр бүхий 17 бүртгэл маягтын зармыг уг програмын бүрэлдэхүүн хэсэг болгосон нь одоо мөрдөгдөж буй уламжлалт цаасан бүртгэл, маягтууд нь шаардлага хангахгүй, гар ажиллагаа ихтэй байснаас шалтгаалжээ.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola