Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын
Соёлын төвийн номын сангийн танилцуулга
2008 онд ЕБС – ийн номын сангаас 2000 орчим хуучин номыг шилжүүлэн авчномын сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 3211 ширхэг номын фондтой, 20 уншигчийн суудалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Давхардсан тоогоор жилд 1400гаруй ирэгсдэд 1800 орчим номоор үйлчилж байна. ЕБС – ийн 12-р ангийн сурагчидтай хамтран явуулын номын сангийн үйлчилгээгээр байнгын асаргаанд байдаг иргэдэд номоор үйлчлэн ажиллаж байна.
Уншигчдын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор аймгийн Нийтийн номын сан болон ЕБС-ийн номын сангаас номын солилцоогоор ном авчран уншигчдад танилцуулан уншуулж байна.
Соёл олон нийтийн ажлын талаар:
"Ээждээ барих миний бэлэг” шүлгийн тэмцээн, эх орончдын баяраар номын сэдэвчилсэн үзэсгэлэн, эх үрсийн баяраар үлгэрийн номын үзэсгэлэн гаргах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Хөдөөгийн багийн малчдад явуулын номын сангийн үйлчилгээгээр жилд 2 удаа үйлчилдэг.