Батсүмбэр сумын Соёлын төв нь анх 1969 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн шийдвэрээр "Ажилчны клуб” нэртэйгээр байгуулагдаж, 150 ширхэг номтой номын сан ажил үйлчилгээгээ эхэлсэн түүхтэй. Соёлын яамнаас 1973 онд шинэ соёлын төв, номын сан баригдах эрхээр шагнаж үүд хаалгаа нээн одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төвийн номын санчаар Алдарт дуучин В.Пунцаг, МУСТА Д.Даваа, МУСТА Л.Цолмон, МУСТА Ч.Оюунтуяа нар ажиллаж байсан. Сумын номын сан нь 3184 ширхэг номын фондтой. Иргэдэд гэрээр болон уншлагын танхимаар, зөөврөөр ном хэвлэл олгон хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд хүрч үйлчилж байна. Мэдээлэл технологийн эрэн зуунд номын сангаас хүүхэд залуучууд иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор мэдээ мэдээллийг олон хэлбэрээр хүргэж ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Номын сангийн уламжлалт үйлчилгээнээс гадуурх соёл, олон нийтийн ажлууд:

"Уран жиргээ”, "Хүрэл тулга” наадам

''Яруу найргийн цэнгүүн''

"Үсэглэлийн хаад” тэмцээн

"50-н номын уналт”оюун ухаан,танин мэдэхүйн тэмцээн

"Алтан хонх”оюун ухаан, танин мэдэхүйн тэмцээн

"Бурхадын хотын эрэлд” дэвжээ

"Хайрын зууч” захиатай үдэшлэг

''Центавр''

"АХА” тэмцээн

"Би чадна” тэмцээн

"Эзэгтэй таньд” сургалт

Чанга уншлага

Номын баяр

Өсвөрийн номын санч дугуйланзэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Мөн жил бүр шилдэг уншигч анги, хамт олон, хувийн номын сантай айл өрхийг шалгаруулан идэвхийг өрнүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Соёлын төвийн  Нийтийн номын сангийн танилцуулга
Төв аймгийн Батсүмбэр сумын Соёлын төвийн  Нийтийн номын сангийн танилцуулга

 

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola