Тус сумын номын сан нь анх 1967 онд 300 боть номтойгоор Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдлийн номын сан нэртэйгээр байгуулагдаж байжээ. Анхны номын санчаар 1969-1991 онд Г.Оюунчимэг, 1991-1998 онд С.Сарнай, 1998-2010 онд П.Жамьянсүрэн, 2010-2013 онд Г.Амгалан 2013 оноос эхлэн С.Сарантуяа ажиллаж байна. С.Сарантуяа нь 2011 онд СУИС-ийг соёлын менежер мэргэжлээр төгссөн.

Сумын номын сан нь байгуулагдсанаасаа хойш номын сангийн фонд баяжилт тогтмол хийгдэж байсан бөгөөд 1991 он гарахад 15100 боть номтой болсон нь хамгийн олон номтой байсан хугацаа юм. Тухайн үед номын санчаар Г.Оюунчимэг ажиллаж байсан ба номын сан нь 20 хүний уншлагын танхим ба фондын өрөөтэй, 600-650 байнгын уншигчтай, ирцээр 2800 уншигчид, 6700-7000 боть номоор үйлчилж байсан юм. Мөн 7-н хүний бүрэлдэхүүнтэй номын сангийн зөвлөл ажиллаж байжээ. мөн онуудад хэвлэгддэг байсан хэвлэлүүдээс 32 төрлийн монгол хэвлэл, 27 төрлийн орос хэвлэлийг тогтмол захиалж уншигчдын хүртээл болгосноос гадна "Оны тэргүүний уншигч”, "Оны рекорд ном”, хүүхдүүдийн дунд "Номын эмнэлэг”, "Залуу номын санч”, "Улаан бүч бяцхан ухуулагч” зэрэг бүлгүүдийг байгуулж амжилттай ажиллуулж байжээ. 1986 онд сумын номын сан нь аймгийн Тэргүүний номын сангаар шалгарч байжээ.

Энэ оны байдлаар номын сан нь 4500 шахам номтой, уншлагын болон фондын өрөөтэй. Жилдээ 300 гаруй байнгын уншигид цахим карт нээж, 1000 гаруй уншигчид 3500 гаруй номоор үйлчилдэг. Жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дунд сургуулийн сурагчдын дунд "Ээждээ барих бидний бэлэг” эссэ бичлэгийн уралдаан, шинэ болон хуучин номын үзэсгэлэн, үлгэрийн номын үзэсгэлэн зэрэг ажлуудыг тогтмол зохион явуулдаг.


«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola