АЛСЫН ХАРАА:


Сум орон нутгийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй, үйлчилгээний хүртээмж, чанар нь тогтвортой өсөх хандлагатай соёл, урлагийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэх.


ЭРХЭМ ЗОРИЛГО:


Иргэдийн соёл урлагийн ерөнхий түвшинг дээшлүүлэх, уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжил олгох, мэдрэмж, авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээх хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад оршино.
Баянтал сумын соёл төв нь 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг даргын захирамжаар 2 хүний орон тоотойгоор байгуулагдсан.  Одоогийн байдлаар эрхлэг, дуучин, номын санч, орон нутаг судлах танхим, бүжгийн багш гэсэн 5 орон тоотой, орон нутаг судлах танхим, сургалтын танхим, нийтийн номын сан зэрэг танхимуудаар жилдээ тогтмол 100 гаруй удаагын  арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 6000-7000 гаруй иргэнд  соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 150 үзэгчийн суудалтай. Хөгжим техник хэрэгсэлээр  бүрэн хангагдсан. Нийтээр тэмдэглэдэг баяр ёслол, албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн захиалгаар болон төлөвлөгөөт жүжиг, тоглолт, концерт, тайлан, цэнгүүн, баяр ёслолын арга хэмжээ, соёл урлагийн олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулдаг. Долоо хоног бүрийн 5 дахь өдөр нийтийн цэнгүүнийг тогтмол зохион байгуулж хэвшүүлсэн.
Орон нутаг судлах танхим өөрийн орон нутгийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор 2011 онд байгуулагдсан. Иргэдийн гар дээр байгаа түүх соёлын  дурсгалт зүйл, Монгол ардын тоглоом, наадгай, орон нутаг, байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийг сурталчлан явуулын болон суурин үзэсгэлэн зохион байгуулж иргэдийн хүртээл болгодог. Жич: Боржигин ахуй, Хил хязгаар өнөө ба ирээдүй, уран зургийн үзэсгэлэн, Миний хобби, Миний нутаг сайхан зэрэг уралдаануудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай түүх соёлын дурсгалт газруудыг сурталчлах, сэргээн засварлах, хадгалах, судлах, бүртгэлжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой танин мэдэхүйн бүхий л төрлийн ажлыг зохион байгуулдаг.
Нийтийн номын сан нь 2009 онд  байгуулагдсан уншилгын танхим, фондын өрөөтэй танхимаар 30 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Анх 2 ширхэг номтойгоор эхэлж байсан одоо 1256 ном, хуучны 4000 гару, 200 гаруй Англи номын фондтой. Гэрээр, зөөврийн, танхимаар, цахим, нүүдлийн номын сан гэсэн үйлчилгээний төрөлүүдийг үйлчилгээндээ нэвтэрүүлсэн. 2010 онд  "Тогтвортой амжиргаа II”  төслөөр фондын  өрөөг стандартын дагуу тохижуулсан. Иргэд хөдөлмөрчдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, номтой нөхөрлөх боломжийг иргэдэд олгох зорилгоор Номын сайн нөхөр, Ном эрдэм  идэвхтэн уншигч, ховор ном сударын аян салбаруудын номын үзэсгэлэн, шинэ номын үзэсгэлэн, хүүхэд багачуудад зориулсан үзэсгэлэнгүүд, Үндэсний бичиг үсгийн баяр, АХА, гар зургийн уралдаан, Бяцхан ном, Уран жиргээ, Англи номын орчуулга, Үлгэрийн баатрууд амилсан нь, Ардын аман зохиолын өв сангаас суралцахуй гэм мэт соёл олон түмний ажлуудыг календарьчилсан төлөвлөгөөний дагуу зохион байлдаг.
 
Баянтал сумын  номын сангийн танилцуулга

 


«    3-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2021 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola