БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Баянхонгор аймгийн Өлзийт сумын олон түмний мэдлэг оюуны өргөө болсон Номын сан нь анх 1963 онд 402 номтойгоор клубийн харьяанд байгуулагдаж, соёлын төвийн эрхлэгч, номын санч гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж өөрийн гэсэн орон байргүй сургуулийн номын сантай хамтарч ажиллаж байсан бол өдгөө өөрийн гэсэн байртай соёлын төвдөө харьяалагдаж эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш,үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж жилдээ төсөвлөгдсөн хөрөнгөөр шинэ ном, хэвлэлийг худалдан авч ,бэлэг хандиваар ирсэн шинэ ном,шилдэг номоор фондоо баяжуулж,уншигчдын эрэлт хэрэгцээг хангахгүй утга агууллага нь хуучирсан ном хэвлэлийн фондоос хасаж фондын чанарыг сайжруулан ажиллаж байна.

Орчин үеийн техник технологи хөгжиж номын сангийн сан хөмрөгийн бүх ном автоматжуулах электорн цахим каталогит шилжиж номын санчдын ажлын ачаалал багассан. Манай номын сан нь 3432 номтой жилдээ 500 гаруй хүнд 6800 гаруй ном хэвлэлээр үйлчилж байна.

1999 оноос эхлэн зохион байгуулагдсан Сурган хүмүүжүүлэх ухааны доктор гавьяат багш Шархүүгийн Чимгээ багшийн сааачилсан " Ном эрдэм 3 сарын аянд” үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн идэвхтэй оролцож сумынхаа иргэд, хүүхэд багачуудыг уншигч ард түмэн болгохын төлөө зэрэгцэн тэмцэж уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож олон арван шагнал урамшуулалын эзэд болж байсан бахархам сайхан амжилтууд олон бий.

Эрдэм номын ариун цагаан буян айл гэр, хүн бүхэнд хүрч үр шимээ өгөх болтугай гэсэн сайхан ерөөлийг тавья.

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola