Төв аймгийн Борнуур сумын соёлын төвийн номын сангийн танилцуулгаБорнуур сумын клуб нь анх 1949 онд "Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж ард олондоо соёлоор үйлчилж эхэлсэн. Тухайн үедээ эсгий гэрт байрлаж үйл ажиллагаагаа явуулж байлаа. Цаг үеийн шаардлага болон, соёлын хөгжлийн шинэ үе ирснээр 1959 онд барилга байгууламжтай болсноор Соёлын төвийн номын сангийн хөгжлийг 1959 оноос эхэлсэн гэж үзэж 2009 онд Соёлын төвийн 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.

Үе үеийн номын санчид Г.Дулмаа /1969-1985/, Л.Сайнзаяа/1985-1988/, Батмөнх/1989-1991/, Д.Оюунчимэг/1991-1994/, Д.Энхжаргал/1994-2008/, Ө.Түмэн-Өлзий/2008-2013/, Э.Эрдэнэцэцэг/2013-2016/, Э.Золбаяр 2017 оны 4-р сараас эхлэн номын санчаар ажиллаж байна.

Тус номын сан нь 3332 ширхэг номын фондтой, жил бүр 500,000-1,000,000 төгрөгөөр номын сан хөмрөгийг баяжуулдаг. Хөдөө багуудад сүүлийн 5 жилийн судалгаагаар 30 гаруй удаа нүүдлийн номын сан ажиллуулж, хөдөөгийн иргэдэд номын сангийн үйлчилгээ үзүүлсэн байна. Жилдээ 1200 гаруй уншигчдад ном олгож үйлчилдэг.

Дугуйлан сургалт:

Номын сангийн дэргэд жүжиг, хөтлөгч, номын идэвхитэн, шатрын дугуйлан жил бүр хичээллэдэг. 2017-2018 онд хөтлөгч, шатрын дугуйлан хичээллэж байна. Нийт 20 сурагч суралцаж байна.

Жүжгийн дугуйлангийн сурагчдаас Э.Эрдэнэцэцэг, Э.Энхтуул нар КУДСургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Жүжгийн дугуйланд суралцаж байсан Э.Мөнхдалай 2013 онд болсон "Оршихуй эс оршихуй” театрчилсан уралдаанд оролцон 3-р байр эзэлсэн.

Номын сан нь орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангагдсан төдийгүй хүүхэд залуучуудад төрөл бүрийн тэмцээн уралдаан, үдэшлэг, цэнгүүн зэрэг олон арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Номын сангийн дэргэд насанд хүрэгчдийн дунд "Өглөөний хүн” клуб ажиллуулж улирал бүр уншсан номын талаар ярилцлага зохион байгуулдаг.

Хөрөнгө оруулалт:

2010 онд "Тогтвортой амжиргаа” төслөөр "Тохилог орчин- соёлтой үйлчилгээ” төсөл хэрэгжүүлж Номын сангийн тохижилт тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 5,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн 2017 оны 7-р сард БСШУС-ын сайдын А/240-р тушаалын дагуу 1,000,000 төгрөгийн ном худалдан авах төсөв батлагдсанаар "Ном коллектр” ХХК-с 57 ширхэг 1,000,000 төгрөгийн үнэ бүхий номоор фондоо баяжуулсан.

Төв аймгийн Борнуур сумын соёлын төвийн номын сангийн танилцуулга


«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola