Булган аймгийн Төв номын сан
Булган аймгийн Төв номын сан нь 1946 онд 200-д номтой, Ц.Бадамдорж эрхлэгчтэйгээр анх байгуулагдсан бөгөөд одоо 9 орон тоотой жилдээ 3000 гаруй байнгын уншигч 20000 орчим ирэгсдэд, 30.000 номоор мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд үйлчилдэг төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.
Одоо 35,0 боть номтой, монгол орос, англи хэл дээрхи номтой. Булган аймгийн нийтийн номын сан 17, ЕБС-ийн 14, байгууллагын 1, МСҮТ-ийн 1, нийт 33 номын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр номын сангуудыг харьяалал харгалзахгүйгээр мэдээлэл арга зүйн төв болон ажиллаж байна. 80 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага үйлчилгээний
1. Нийтийн уншлагын танхим
2. Хүүхдийн уншлагын танхим
3. Мэдээлэл,тогтмол хэвлэлийн уншлагын танхим
4. Гэрээр ном олгох
5. Үндсэн фонд тус тус ажилладаг.
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2000-2004 онд хөдеөгийн номын сангуудад "Номын хандив", "Пушкин" төслийг хэрэгжүүлж, бүх номын сангуудыг хамруулан фондоо баяжуулсан бөгөөд уншигчдын эрэлт хэрэгцээний дагуу тухайн үеийн нөхөн бүрдүүлэлтийг тогтмол хийж, улирал тутам 16 нэр төрлийн тогтмол хэвлэлийг захиалж уншлага үйлчилгээндээ ашиглаж байна.
Түүнээс гадна Азийн сангийн ном хөтөлбөр, Монголын нээлтэй форумаас үнэгүй ном, ард иргэд албан байгууллагаас хандив бэлгийн номоор фондоо баяжуулахын зэрэгцээ шаардлага хангахгүй болсон ном хэвлэлийг фондноос хасах ажлыг тогтмол хийж байна.