БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН НОМЫН САНГИЙН  ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА           Тус сумын номын сан нь 1964 онд тухайн үеийн нэгдлийн харъяалал дор 500 ширхэг ном,4 ширхэг номын тавиуртайгаар байгуулагдаж эрхлэгчээр нь Б.Нина ажиллаж уншигчдад ном олгох ажлыг анхлан зохион байгуулж байжээ.

1989 онд сургуулийн номын сан байгуулагдсан ба 1991-1996 оны зах зээлийн нийгмийн үед 2 номын санг нэгтгэж сургуулийг түшиглэн ажиллах болжээ. Энэ хугацаанд "Данида” төслөөр жил бүр 50000 төгрөгийн номоор номын фондыг баяжуулж хүүхэд багачуудад ном хэвлэлээр үйлчилж,төрөл бүрийн ажил зохион байгуулж байжээ.

1996 онд МУ-ын Соёлын тухай хууль батлагдсанаар сумын соёлын байгууллага Соёлын төв нэртэйгээр зохион байгуулагдаж бие даасан төсвийн байгууллага болж, иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулдаг болжээ.

1988 онд тус сумд Монголын Зохиолчдын өдрүүд зохиогдож зохиолч Ц.Нацагдорж, Ш.Дулмаа, П.Пүрэвсүрэн, Д.Нямаа нарын олон зохиолчид хуран чуулж сумын иргэд,идэвхтэн уншигчидтай уузалт хийж зохиол бүтээлээ танилцуулж номын бага хурал зохион байгуулж байжээ. Мөн Якут улсын зохиолчид тус суманд ирж номын сангийн үйл ажиллагаатай танилцаж байсан ба тэр үеийн Якут улсын сэтгүүлд тус номын сангийн үйл ажиллагааны тухай мэдээ хэвлэгдэж байжээ.

Тус номын сан нь 1973 онд 10 яамны үзлэгт амжилттай дүн үзүүлж 1000 төгрөг дипломоор, 1988 онд Соёлын яамны баярын бичиг,1999 онд утга зохиол сонины нэрэмжит уралдаанд амжилттай оролцож мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байжээ.

Номын санчаар ажиллаж байсан хүмүүс:

·Д.Нина 1964-1966

·Ж.Даариймаа-1966-1970

·А.Бямбаа 1970-2008

·С.Цэрэндэжид 2008- оноос ажиллаж байна .

Тус сумын номын сангаас аймгийн хөдөлмөрийн аварга,соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,хөдөлмөрийн хүндэт медалиар номын санч А.Бямбаа шагнагдаж байсан ба олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний номын санч нар ажиллаж байсан байна. Номын санч С.Цэрэндэжид нь 2016 онд сумын хөдөлмөрийн аварга, 2017 онд аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, шилдэг номын санчаар шалгарч амжилттай ажиллаж байна. Тус номын сан нь жил бүр байнгын идэвхтэн тэргүүний уншигчаа "Д.Нацагдорж” тэмдэгтэн шагналын болзол хангасан уншигчийг шалгаруулдаг уламжлалаар 2017 оны тэргүүний уншигчаар А.Гантөмөр шагналын эзэн болсон байна.

Номын сан нь 20 хүний суудалтай одоогийн байдлаар9,501,358 мянган төгрөгийн 4655 ширхэг номын фондтой ба жилдээ 583 гаруй байнгын уншигчтай нийт 5972 уншигчдад үйлчлэн, ном олголт 8862 ш номыг танхим, гэрээр, зөөврөөр иргэд уншигчддаа үйлчлэн ажиллаж байна.


«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola