1944 онд Дунд худаг хэмээх газар Бүрэн сумын төв байрлаж байх үед анх бариач Шинэхүү гэдэг хүн улаан гэрийг ажиллуулж, эгшигт хайрцаг тоглуулан "Гоолингоо”, "Хэенхуар” хэмээх дуунуудыг сонсгож байжээ. 1954 онд одоогийн сумын төвийн байрлаж дөрвөлжин самбартай дугуй байшинд улаан булан ажиллуулдаг байсан бөгөөд тус улаан булан нь ард иргэдэд ном, сонингоор үйлчилдэг байсан байна. Ер нь сумын улаан булангийн талаархи түүхэн баримт нь Н.Иштавхай гэдэг хүн 1945 оны Үнэн сонины 243-р дугаарт "Бүрэн сумын улаан булан” хэмээх нийтэл болж байна. Анхны номын санч Янжмаа нь1960 онд Монголын Үнэн, Тоншуул зэрэг сонин сэтгүүлээр, номоор ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж явжээ.

НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Бүрэн сумын номын сангийн барилга байгууламж нь 1989 онд баригдсанаар номын сангийн үйл ажиллагаа тогтмолжиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Сумын номын сан нь 5000 орчим номын фондоор жилдээ 1700 орчим ном уншигчид 2900 гаруй ном хэвлэлээр үйлчилж ажиллаж байна. Номын фонд баяжилт төсвөөсөө шалтгаалан жилдээ 10-20 номын худалдан авалт хийдэг. Номын сангаас өдөр тумтын хэвлэл "Өдрийн сонин”, "Утга зохиол” сонин, ТВ зоне сэтгүүл захиалан уншигчдад хүргэж байна. Мөн номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүрэн найраг”, Хүрэл тулга, Уран жиргээ, Үсэглэлийн хаад зэрэг тэмцээнийг ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдийн дунд, Үлгэрийн баатрууд амилсан нь, Үлгэрийн цаг, Уран уншигч зэрэг тэмцээнийг Цэцэрлэгийн насны сурагчдын дунд, ардын ёс заншилын тэмцээн Шагайн наадгай, Бүрэн гоёл зэрэг тэмцээн уралдаануудыг баг байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулсаар ирсэн. Хөдөөгийн 4-н багт нүүдлийн номын сангаар жилдээ 5-6 удаа хүрч үйлчлэхдээ 500 орчим уншигчидад 800 гаруй номоор үйлчилдэг байна.

Төв аймгийн Бүрэн сумын Соёлын төвийн  Нийтийн номын сангийн танилцуулга

 

«    5-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola