БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА       Манай номын сан нь анх 1964 оны 5-р сард 130-аад нэр төрлийн урлаг, уран сайхан, нийгэм, улс төр, түүх, гадаад дотоодын 1200-аад ном зохиолуудтай 40 гаруй байнгын уншигчтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2017 номын сангаар байнгын уншигчийн тоо - 527, ирцийн уншигч – 2689, ном олголт - 8023 ширхэг ном олголттойгоор үйлчлэн ажиллаж байна.

Соёл танин мэдэхүйн ажил 8 удаа зохион байгуулж, нүүдлийн номын сангийн үйлчилгээг отрын бүс нутгаар яваа малчдад 5 удаа 150000 гаруй иргэдэд 500 гаруй ном олгож үйлчилсэн байна.

Ном солилцооны ажлыг 5 албан байгууллагын дунд 8 удаа зохион байгуулан ажилласан.

Номын фондоо БСШУЯ-наас хандивласан 1 сая төгрөгөөр "Интер” номын дэлгүүрээс иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа номнуудыг өөрийн биеэр очин худалдан авч иргэдэд үйлчилсэн. Өөрийн байгууллагын хөрөнгөөр 150,0 гаруй төгрөгийн номыг худалдан авсан.

Соёл танин мэдэхүйн ажлаараа 8 ажлыг зохион байгуулан ажилласан. Цэргийн тоо бүртгэлийн ажлаар цэргийн насны залуучуудын дунд "Караоке” тэмцээн, "Уран жиргээ-2017” яруу найргийн наадам, " Ургаа мэдье, удмаа дээдэлье” угийн бичгийн уралдаан, Шилдэг дүрийн тоглолт гэх мэт олон ажлуудыг дурьдаж болно.

Сургалт дугуйланг 2 удаа зохион байгуулсан. Цахим номын сангаар 120 гаруй иргэдэд 400 гаруй ном олгож үйлчилсэн байна. Угийн бичиг хөтлөлтийн ажлыг нийт 1046 өрхийн 40% нь хөтөлж байна.


«    7-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola