Орхон сумын Соёлын төвийн номын сан
Орхон сумын Соёлын төвийн номын сан нь 1969 онд байгуулагдсан. 290 номын фондтой. Жилдээ 2000 гаруй хүнд номын сангаар үйлчилж байна. Алслагдсан багийн иргэдэд багийн даргатай хамтран нүүдлийн номын сангаар үйлчилж байна. Сургуулийн дотуур байрны багштай хамтран дотуур байрны сурагчдад зөөврийн номоор үйлчилж, хамтран ажиллаж байна. 2012 оноос номын сангийн Openbiblio программ ашиглан байгууллагын номыг программд оруулан ажилласан.