Булган сумын нийтийн номын сангийн танилцуулга

1964 оны 02 дугаар сарын 01-нд сумын Соёлын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж сумын клубын дэргэд 162 номтой номын сан байгуулагдаж эрхлэгчээр нь Цэрэнжавын Жаргал томилогдож байсан ба 1965 онд номын сангийн тусгай байшин баригдаж 1985 оноос 2 орон тоотой болж үйлчлэгч, номын санчаар Анхдулам, Ү.Янжмаа нар ажиллаж байжээ. Одоо номын сан нь Соёлын төвийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 13000 гаруй номын фондтой, 188 байнгын уншигчтай, чөлөөт сонголттой номын сан юм.

Соёлын төвөөс жилд 100,000 төгрөг зарцуулан өдөр тутмын сонин "Өглөөний сонин”, МҮЭ-ээс эрхлэн гаргадаг "Хөдөлмөр” сонинг захиалан иргэдийг хэрэгцээт мэдээллээр нь ханган, өндөр настангуудад зөөврөөр өдөр тутмын сонин болон ном уншуулж байна. 2014 онд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар ирсэн Номын тавиур, Каталогийн шүүгээ, Тогтмол хэвлэлийн тавиур, зураасан код уншигч, гурван үйлдэлт принтер зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

2017 онд БСШУСЯ-наас номын санд 1.000.000 төгрөгийн 47 нэр төрлийн 53ш уран зохиол, үлгэрийн ном, нэвтэрхий толь номоор баяжилт хийсэн. Улирал бүр алслагдсан хөдөөгийн багуудад номын сангийн явуулын үйлчилгээ үзүүлэн танин мэдэхүйн тэмцээн болон номын үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн шинэ номын үзэсгэлэн болон соёл олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан иргэдэд үйлчилж байна.

Номын сан нь 2017 онд Дорнод аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Аймгийн төв номын сангаас хэрэгжүүлсэн "Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөрийн болзолт уралдаанд "Дэд” байрт шалгаран амжилттай оролцсон.

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola