Сумын НОМЫН САН нь 1959 онд байгуулагдсан. Одоо 5800-д номтой, жилдээ 300 гаруй байнгын уншигчдад 3000 гаруй ном, хэвлэлээр үйлчилдэг.

Номын сангийн ажлын амжилтанд жилээс жилд ахиц гарч 1967 онд "Улсын тэргүүний” номын сан шалгаруулах уралдаанд улсад 3-р байр эзлэн МХЗЭ-ийн Төв хороо, Соёлын яам, Гэгээрлийн яамны хүндэт ДИПЛОМ, 1969 онд Соёлын тэргүүний байгууллага шалгаруулах уралдаанд улсад 3-р байр эзлэн соёлын яам, гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Төв хорооны ДИПЛОМ, 1000 төгрөгөөр, МАХН-ын ТХ, БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс хөдөлмөрчдийн ахуйд соёл нэвтрүүлэх тухай гаргасан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэн төрийн яам, олон нийтийн төв байгууллагын үзлэгт амжилттай дүн авч ДИПЛОМ, 1000 төгрөгөөр, 1974 онд УАААСоёлын төлөвлөгөөт зорилтыг амжилттай биелүүлэхэд идэвхитэй оролцож аймгийн системийн байгууллагуудын дотроос Тэргүүн байранд шалгарч аймгийн Намын хороо, АДХГЗ-наас тэргүүний байгууллага ГЭРЧИЛГЭЭ-гээр тус тус шагнагдаж байжээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 18 жил тасралтгүй явагдаж ирсэн "Ном эрдэм” аянд байнга идэвхитэй оролцож, шидэг уншигчид олныг төрүүлсэн. Тус аянаас Тана эрдэнийн торгон өргөмжлөл Г.Энхжин, шилдэг уншигчийн Алтан цом, мөнгөн шагнал зэрэг 10 гаруй төрлийн шагналыг дунд сургуулийн сурагчид, залуучууд, ахмад настнууд хүртсэн бөгөөд Нацагдорж тэмдгийн болзлыг хангаж ахмад уншигч Н.Дашзэгвэ, С.Нямаа, залуу малчин Д.Батсайхан, шилдэг уншигч сурагч Г.Энхманлай нарүнэмлэх тэмдгээр шагнагдсан. Шилдэг уншигч анги хамт олноор Г.Энхтуяа багштай 4а анги жил бүр сургуулийн шилдэг уншигчаар шалгарч бусдыгаа хошуучилдаг байв.

АЖИЛЛАГСАД:

1. Чимэддорж 1959-1970

2.Санги Амгалан 1970-1975

3.Х.Пүрвээ 1975-1978

4.Жадамбагийн Баасанжав 1978-1982

5.Доржийн Алтанцэцэг 1982-1984

6.Эрдэнэсувд 1984-1989

7.Луушваагийн Ганчимэг 1989-2012

8. Лхагвагийн Оюунцэцэг 2012 оноос.

«    5-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola