» Гадаад солилцоо

Гадаад солилцоо

Монгол Улсын Үндэсний Номын сангийн гадаад ном солилцоо

Улс хоорондын соёлын харилцааны салшгүй хэсэг болох олон улсын ном солилцооны ажил анх 1926 онд ОХУ-ын Төв номын сантай ном хэвлэл солилцож эхэлснээр эдүгээ АНУ, ОХУ, Герман, БНХАУ, Япон, Солонгос зэрэг 84 гаруй орны 113 номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай тогтмол харилцаатай ажиллаж, Үндэсний номын сангийн үнэт сан хөмрөгийг арвижуулан баяжуулж байна.

Эдгээрээс байнгын харилцаатай 14 орны 25 номын сан байна. Үүнд:

 

Улс

Нэр

Харилцаа тогтоосон он

1

Орос

Нийгмийн шинжлэх ухааны ШУ-ны мэдээллийн институт

1956

2

Англи

Британийн номын сан

1958.08.12.

3

Япон

Тоёо Бунко-гийн дорно дахины номын сан

1959.05.14.

4

Орос

Гудомино-гийн нэрэмжит гадаадын уран зохиолын номын сан

1971.10.13.

5

Вьетнам

Үндэсний номын сан

1956.04.27.

6

Герман

Берлиний улсын номын сан

1956

7

Орос

Улсын номын сан

1949

8

Польш

ШУА-ийн ШУ-ны бүтээлийг түгээх төв

1968

9

Орос

Үндэсний номын сан

1946

10

Орос

ШУА-ийн номын сан

1955

11

Польш

Үндэсний номын сан

1972

12

АНУ

Конгрессийн номын сан

1956.06.10.

13

Герман

Шинжилгээ судалгааны нийгэмлэгийн номын сан

1971.11.19.

14

Хятад

Үндэсний номын сан

1957

15

Орос

Буриад улсын үндэсний номын сан

1962.11.19.

16

Хятад

Өвөр монголын өөртөө засах орны номын сан

 

17

Япон

Үндэсний парламентын номын сан

1988

18

Турк

Үндэсний номын сан

 

19

Австрали

Монамийн их сургуулийн номын сан

 

20

Индиан

Их сургуулийн монгол нийгэмлэг

 

21

Солонгос

ШУА-ийн номын сан

1957

22

Казахстан

Үндэсний номын сан

1958

 

Дээр дурьдсан номын сангуудруу жилд дунджаар 300 гаруй ном илгээдэг. Мөн 800 гаруй сонин, 300 гаруй сэтгүүл, 300 гаруй ном хүлээн авч ажиллаж байна. Энэ тоог жил ирэх тусам ихэсгэх зориолготой ажиллаж байгаа тул зохиогч, эрдэмтэн та бүхийг хамтран ажиллахыг уриалж байна.

Зохиогч, эрдэмтэн судлаач, хэвлэн нийтлэгч та бүхэн гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад өөрийн бүтээлээ илгээх хүсэлтэй байгаа бол манай байгууллагаар дамжуулж илгээх боломжтой.


Жич: Монгол орны түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны шинэ ололт, нээлтийг харуулсан шинэ ном илгээх шаардлагатай.Монгол улсын үндэсний номын сан шуудангийн зардлыг гаргана.

Та бүхэн гадаад руу илгээх номоо Үндэсний номын сангийн 312 тоотод авчирч өгнө үү.

Холбоо барих: Ном бүрдүүлэгч, Гадаад солилцооны номын санч Ж. Ганхөлөг 320637, 99067615


«    8-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola