Галуут сумын нийтийн номын сан нь 1962 онд 300 гаруй номтой байгуулагдаж, нийтийн номын санчаар Мягмар, Цэрэн-янжин, Зээвий, Өлзийдэлгэр, Цэвэлмаа, Баахүү, Жаргалсайхан, Бадамхатан, Гэрэлмаа, Б.Болорцэцэг, нар ажиллаж байсан байна.
Нийтийн номын сан 3246 номтой, 5 багт тус бүрт 5 цэгтэйгээр үйл ажиллагааг явуулж, давтагдсан тоогоор галуут сумын ерөнхий боловсролын 217 сурагчид, сургуулийн өмнөх боловсролд хамрагдан суралцаж байгаа 97 хүүхэд багачууд 2678 иргэдэд номын сангийн үйлчилгээг хамрагдажболох юм.
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД
- Уншлагын танхим
- Зөөврийн номын сан
- Гэрээр ном олгох
- "Номын санч” клуб
- Ном зүйн мэдээллийн тасгаар тус тус үйлчилж байна.
Уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд багачуудын номтой нөхөрлүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сумын "Нарлаг” хүүхдийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль сумын ард иргэдийн дунд шинэ шинэлэг ажлын аян зарлаж ном уншуулах "тэргүүний уншигч” хүүхэдиргэнийг шалгаруулж нас сэтгэхүйн онцлогт тохирсон төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулан ажиллаж байна
Жил бүр зохион байгуулагддаг ажил
Номын сантай айл өрхийн судалгаа авч ШИЛДЭГ НОМЫН сантай айл өрхийг шагнаж урамшуулж ажилладаг.
Богино хошин өгүүллэг уралдаан зэрэг уралдаануудыг зохион байгуулан ажиллаж байна.