Тус номын сан нь анх 1965 онд сумын "Хөгжил” нэгдлийн харьяалалд байгуулагдсан.Анхны номын санчаар Жамбаагийн Долгорсүрэн ажиллаж байв. Номын сан нь анх эхэлж 300 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан ба нийт хөдөлмөрчдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний мэдлэг боловсролыг ахиулахад бэлтгэгдэж байжээ.Одоо тус номын сан нь 5035 ширхэг номтой үйл ажиллагаагаа явуулж байна.