ХУШААТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САНГИЙН
ТАНИЛЦУУЛГА
1984 онд Хушаат сумын номын сан байгуулагдсан . Анхны номын санч Цэвэлмаа, Сэлэнгэ, Чимэгцэцэг, Б.Батаа, Д.Оюун,О.Батбаяр, Б.Мөнгөнцэцэг, Х.Энхчимэг нар ажиллаж байсан. 2002 оноосхойш одоог хүртэл номын санчаар Ж.Ганцэцэг ажиллаж байна. Номын фонд 2256 номтой, суудлын тоо 20,шинэ 120, ирэгсэд1500 уншигчдад 1600 гаруй номоор жилд дундажаар үйлчилж байна. Хүүхэд бүрийг ном уншуулах аяныг өрнүүлж анги хамт олноор нь карт нээлгүүлж номтой нөхөрлүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Жил бүр уламжлал болгон Зохиогч- Уншигчдын уулзалт, уран жиргээ, яруу найргийн уралдаануудыг Сэлэнгэ аймгийн Зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулдаг. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Уран уншлага, Хүүхэлдэйн дугуйлан, Бид өсвөрийн номын санч клубуудыг тус тус ажиллуулж, урилгат уншлага, кофет уншлага зэргийг албан байгууллагуудын дунд ном солилцооны гэрээ байгуулан ном уншуулах ажлыг тогтмол зохион явуулж хөдөөгийн иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлж байна.