Жинст сумын соёлын төв ньУлаан гэр нэртэйгээр анх 1935 онд байгуулагдсан. 1965 онд номын сангийн үйлчилгээ нээгдэж анхны номын санчаар Сангийн Намжилмаа ажиллаж эхэлсэн. 1967 онд "Дөл” нэгдлийн хөрөнгөөр 200 хүний суудалтай клубын барилгыг ашиглалтанд оруулж үүдний төв хэсэгт номын санг оруулж ном хадгалах болон уншлагын гэсэн хоёр жижиг өрөөнд сумын иргэдэд номоор үйлчилдэг байсан. 1970-1980 онд карт нээж ном олгох малчдад хоног тогтоон ном өгч явуулах зэргээр үйлчилдэг байсан.
Одоо тус номын сан нь фондондоо 5465 ширхэг номтой.Mohbiblio цахим программд 100% орсон. Уншлагын танхим 20 хүний суудалтай шинэ ном цаг үеийн мэдээллийн булангууд байгуулж "Зууны мэдээ”, "Төрийн мэдээлэл” зэрэг тогтмол хэвлэлийг захиалж иргэдэд нээлттэйгээр үйлчилж байна. Мөн соёлын өвийг хадгалж өвлөж яваа бөх цоллооч, морин хуурч, уртын дууч, бий биелээч зэрэг авъяастнуудыг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн авч хосгүй үнэт, ердийн зүйлсийг хадгалж эдэлж яваа хүмүүсийн эд баялагийг өөрсдийн хүсэлтээр фотожуулан хальсанд буулган бүртгэл мэдээллийн санд бүртгэн авч ажиллаж байна.