» Үйлчилгээний журам

Үйлчилгээний журам

Их уншлагын танхимд мөрдөх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 МҮНС-ийн Их уншлагын танхимд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2Ном хэвлэлийг сурталчлах, уншигч хэрэгчдэд хүргэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.3МҮНС-ийн дүрэм, "МҮНС-ийн хөдөлмөрийн дотоод журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажиллана.


Хоёр. Их уншлагын танхим нь дор дурдсан үйл ажиллагаа явуулна

2.1 Их уншлагын танхим нь ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан албан бус сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, уншигч үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх ном сонин, сэтгүүл гадаад хэл дээрх ном зохиол тогтмол хэвлэлээр уншигчдад шуурхай үйлчлэх үүргийг гүйцэтгэнэ.

2.2 Тус танхим нь иргэний үнэмлэх болон уншлагын танхимын электрон үнэмлэхээр дотоод, гадаадын уншигчдад үйлчилнэ.

2.3 Их уншлагын танхимд өөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах,
зорилгоор шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг гаргах, уулзалт хэлэлцүүлэг болон соёл олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна.

Гурав. Номын санчийн үүрэг

3.1 Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад түргэн шуурхай үйлчилнэ.

3.2 Номын сангийн дүрэм, журмыг уншигчдад танилцуулж мэдээлэл өгнө.

3.3 Ном хэвлэл олгох, буцааж авахдаа номын бүрэн бүтэн байдлыг шалгана.

3.4 Номын санчийн буруугаас ном алдсан тохиолдолд БСШУ-ны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаар батлагдсан "Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлд заасан дагуу баримтлан төлүүлнэ.

3.5 Их уншлагын танхимын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.

3.6 Төлбөрт үйлчилгээг батлагдсан журам тарифын дагуу явуулна.

Дөрөв. Уншигч МҮНС-ийн дотоод дүрэм, журмын дагуу үйлчлүүлэхдээ дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ

4.1 Уншигч нь МҮНС-ийн дотоод дүрэм журмын дагуу үйлчлүүлнэ.

4.2 Фондоос захиалсан номыг хувилан олшруулах, дүрс бичлэг хийх, эх хэрэглэгдэхүүнээс зураг авахыг хориглоно.

4.3 Номын сангаас зохион байгуулж буй соёл олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулна.

4.4 Уншлагын танхимаас номын санчийн зөвшөөрөлгүйгээр ном авч гарахгүй.

4.5 Бусдад саад болохгүй, чанга ярихгүй харилцааны соёлтой байх.

4.6 Номын санчийн ном, хэвлэл, хэвлэмэл бус матеиралыг гэмтээх ба үрэгдүүлвэл "Алдагдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох.

4.7 Ном хэвлэлийг тодорхой хугацаагаар авах ба хуулбар хийлгэх.

4.8 Номын сангийн дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн эрхийг тодорхой хугацаагаар түтгэлзүүлнэ.


 

Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд мөрдөх журам

Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит танхимаар үйлчлүүлэхдээ энэхүү журмыг баримтлана.

Нэг. Ерөнхий зүйл:

- Тус танхимд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, магистраас дээш зэрэг цолтой их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээнийй ажилтан, докторант нар үйлчлүүлнэ.

- Монгол судлалын номын фондноос 1 удаагийн захиалгаар 4 хүртэл ном, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл диссертаци 2-оос илүүгүй олгож уншуулна.

- Гар бичмэл, барын номыг фондын хадгаламжийн даргын зөвшөөрлөөр зөвхөн цахим хэлбэрээр үзнэ. Энэ үед тэмдэглэл хөтлөх хэлбэрээр notebook ашиглахын зөвшөөрнө.

- Уншигч нь судрын бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж авах ба гэмтээсэн тохиолд номын сангийн хууль бусад холбогдох хууль болон байгууллагын журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

- Үйлчилгээ хаахаас 1 цаг 30 минутын захиалга хүлээн авалт зогсож, 30 минутын өмнө ном, материалыг хурааж авна.

Хоёр. Хориглох зүйлс:

- Захиалсан ном, судар, диссертацийг танхимаас авч гарах,

- Монгол судлалын ном, судар, диссертацийг хувилан олшруулах, дүрс бичлэг хийх, эх хэрэглэгдэхүүгээс зураг авах,

- Танхимд утсаар ярих, кофе,ус,цай,хоол идэж уух болон гадуур хувцас,цүнхтэй орох,

Гурав. Хариуцлага:

- Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд "Номын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-дэх, "Соёлын өвийг хамгаалах” тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх, БСШУЯамны Сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны дугаар 415 тушаалаар батлагдсан "Алдагдсан буюу гэмтээсэн ном хэвлэл төлүүлэх журам”-ын дагуу төлбөр тооцох болон тус танхимаар үйлчлүүлэх эрхийг хасна.

 

 

Тогтмол хэвлэл, төлбөрт үйлчилгээний танхимын мөрдөх журам

 

Танхимаар үйлчүүлэхдээ:

  1. Тус танхим нь иргэний үнэмлэх, номын сангийн үнэмлэхтэй уншигчдад сонин сэтгүүлээр үйлчилнэ.
  2. Танхимаар уншигчийн үнэмлэхгүй үйлчлүүлэгч иргэний үнэмлэхээрээ үнэ төлбөртэй үйлчлүүлнэ.
  3. Захиалсан ном, сонин сэтгүүлийг уншлагын танхимаас авч гарахыг хориглоно.


а/ Дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд БСШУЯамны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалаар батлагдсан "Алдагдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу хариуцлага хүлээлгэнэ
б/ Уншигч нь сонин сэтгүүлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж авах ба урж гэмтээсэн тохиолдолд номын сангийн дүрэм журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ..
в/ Төлбөртэй үйлчлүүлсэн уншигч нь ном, сонин сэтгүүлийг авч гарсан тохиолдолд хоног тутам 1000 төгрөгийн торгуулийг төлүүлнэ. /1 ширхэг ном - 1000 төгрөг, 1 нэгж тогтмол хэвлэл - 1000 төгрөг/.

Интернэтээр үйлчлүүлэхдээ:
- Интернэтээр үйлчлүүлэхдээ номын санчид хандана.
- Чатлах, тоглоом тоглохыг хориглоно.

 

 

 

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola