Баацагаан сумын Соёлын төвийн Нийтийн номын сан нь 1964 онд сумын Улаан булангийн нэг өрөөнд 1 ажилтан, 2 ширээ сандалтай 20 гаруй номтой байгуулагдаж байсан.
Анхны номын санчаар Өөдөсийн Долгор ажиллаж байсан бөгөөд одоо Соёлмаа ажиллаж байна.
Одоо тус номын сан нь уншлагын танхимдаа 20 хүний суудалтай. Уншлагын танхимаар болон гэрээр, номын зууч клубын уншигчдаар, түр ном солилцоогоор уншигчдад уншлага үйлчилгээг хүргэдэг.
2013 оноос номын сангийн ажил үйлчилгээг хөнгөвчилсөн, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлсэн орчин үеийн техник технологи хөгжил дэвшилийг нэвтрүүлсэн номын сангийн Openbibilo программыг нэвтрүүлсэн.
Номын сангийн анхан шатны бүртгэл, уншлага үйлчилгээг программ ашиглан гүйцэтгэж жилд 500 уншигчид 6500 орчим олгож үйлчилж байна.
Хөдөөгийн 6 баг тус бүрд нь идэвхтэн номын санчтай бөгөөд тэдгээрээр дамжуулан нүүдлийн номын сангийн үйлчилгээг багийн төв болон, айл өрх ихтэй газруудад улиралд нэг удаа зохион байгуулдаг.
Уншлага үйлчилгээг дэмжих зорилгоор Соёл олон түмний ажлыг жилд 12 доошгүй удаа зохион байгуулж нийт 1500 орчим хүнийг хамрагддаг.
Жил бүр уламжлал болгон "Номын баяр” арга хэмжээг тэмдэглэн уншигчдын дунд Номын дүрийн тоглолт, бүтээлч ном хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Номын сангийн дэргэд шүлэг, яруу найрагт дуртай хүүхэд багачуудын дунд сургалт дугуйлан хичээлүүлж байна.