БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН НОМЫН  САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Баян-Овоо сумын Номын сан нь 1957 онд байгууллагдаж анхны номын санчаар Цэвэлмаа ажиллаж байсан.

2005 оны 06 дугаар сарын 01-нээс Б.Болортуяа номын санчаар одоог хүртэл ажиллаж байна. Номын сангийн фонд 10.311.838 төгрөгний 3601 номтой, Уншлагын танхим 20 уншигчийн ширээ сандалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын ард иргэд хүүхэд залуучуудын дунд номын сангаас төрөл бүрийн Соёл танин мэдэхүйн ажлыг жил бүр удаа дарааллан зохион байгуулж, байнгын уншигчдын тоог нэмэгдүүлэн, уншигчдын судалгаанд дүгнэлт гарган эрэлт хэрэгцээ ихтэй номыг аймгийн номын сангаас солилцоогоор болон фонд зохион байгуулалт, баяжилтыг үр бүтээлтэй хийн, хөдөөгийн 4 баг болон байгууллага аж ахуйн нэгжүүдээр графикийн дагуу нүүдлийн номын сан ажиллуулж жилдээ байнгын 439 уншигчдад 3500 гаруй номоор үйлчилж байна. Уншлагыг дэмжих СТМАжил: Монгол үлгэр, Дэвжээ, Хүүхэд бүр уншигч аяныг жил бүр уламжлал болгож ирсэн.

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola