БАЯН-ӨНДӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.         Тус сумын номын сан нь 1964 онд "Хөгжлийн зам” нэгдлийн харьяалалд байгуулагдаж байжээ. Сумын анхны номын санчаар Тосонгийн Наранхүү ажиллаж байсан ба 200 ширхэг номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд нийт ард иргэд, хүүхэд багачууд, залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний мэдлэг боловсролыг ахиулахад зориулагдаж байжээ.

Сумын 2 дахь номын санч Шархүүгийн Гүндэгмаа Улаанбаатар хотын багшийн сургуулийн Номын санчийн ангийг 1974 онд төгсөж тус номын санд 22 жил ажилласан.

Уншигчдын дундах соёл 1993-2005 он хүртэл хугацаанд авьяас чадварыг ханин мэдэхүйн ажлуудыг жил бүр номын сангаас зохион байгуулж явуулснаар Д.Жавхлан, Д.Цогтгэрэл, Б.Жамьянхорлоо, Н.Баяндалай нарын хүмүүсийн уран бүтээл зохих хэмжээгээр нийтийн хүртээл болж дуу хууртай хэд хэдэн шүлгийн номтой яваа хүмүүс олон байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон "Гичгэнэ” яруу найргийн тэмцээнийг тасралтгүй явуулж байна. Сумын 3 дахь номын санчаар Даринчулууны Уртнасан 2005-2009 он хүртэл, 4 дэх номын санчаар Бямбаагийн Билгээ 2010 оноос хойш ажиллаж байна. Тус сумын нийтийн номын сан нь одоогоор 3132 ширхэг номтой үйл ажиллагаагаа хэвийн явуулж уншигч олондоо үйлчилж байна.

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola