БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН  Б.ЛХАМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ СОЁЛЫН ТӨВИЙН  НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА        Баянбулаг сумын номын сан нь1958 онд нэг орон тоотой 118 номтойгоор байгуулагдаж номын сангийн эрхлэгчээр Л.Бундаргаа ажиллаж байсан бол анхны мэргэжилтэй ажилтнаар Улаанбаатар хотын Багшийн сургуулийн номын сангийн ангийг 1976 онд номын санч, ном зүйч мэргэжлээр Т.Жаргал төгсөж ирээд тус номын сангийн эрхлэгчээр оржээ. Энэ хугацаанд нийт номын сан нь 9850 мянган номын фондто йболон өргөжин нэг ээлжиндээ 20 уншигчийг хүлээн авах боломжтой болж хүүхэд, залуучууд, хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээг хангаж тэдэнд гоо зүйн мэдрэмж олгох зорилготой үйлчилсэн байна. Мөн 2007 онд Баянхонгор аймгийн шилдэг номын сангаар шалгарч байжээ.

2011 оноос номын санчаар Б.Уранчимэг ажиллаж тус номын сан нь одоо 12280 номын фондтой жилдээ 650 байнгын уншигч, ирцээр 1000 гаруй хүнд 7800-аад ном олгож, Номын баяр, Шилдэг дүрийн тоглолт, Хүүхэд бүр уншигч, Уншигчийн баяр зэрэг ажлуудыг жил бүр явуулж байна. Сумын багийн иргэдэд нүүдлийн номын сангаар үйлчилж жилдээ 548 уншигчдад 1600 ном олгож үйлчилдэг

«    12-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola