БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА         Нийтийн номын сан нь 1986 оноос эхлэн Соёлын төвийн харъяа болсон бөгөөд урд нь захиргаа, сургуулийн харъяанд байсан байна. Соёлын төвийн харъяа болсон үеэс эхлэн номын санчаар Х.Дондмаа, Халтар, Д.Дэлгэр, Н.Цэвэлмаа, Д.Уртбаяр, Д.Сарантуяа, Т.Оюунбилэг нар ажиллаж байсан бөгөөд 2006 оноос одоог хүртэл Ц.Цэенпил /Соёлын дээд сургуулийн номын сангийн ангийг төгссөн /ажиллаж байна. Тус номын сан нь 3233 ширхэг номтой. 40 суудалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, ард иргэд, хүүхэд багачууд, хөдөөгийн малчдад номоор үйлчлэн ажиллаж байгаа бөгөөд 2007 онд Улаанбаатар хотын "Номын ертөнц” ХХК, Баянхонгор аймгийн нийтийн номын сантай хамтран зарласан уралдаанд амжилттай оролцож "ШИЛДЭГ НОМЫН САН” өргөмжлөл, цомын эзэн болсон.

Жил бүр уламжлал болон зохиогддог "Цэцэн эгшиглэн” яруу найргийн наадам, СӨНХ ийн болон сурагчдын дунд "Уран жиргээ” уран уншлагын уралдаан, "Үлгэрийн баатарууд амилсан нь” дүрийн тоглолт зэрэг олон нийтийн ажил зохион явуулсаар ирсэн. "Номын садан” клубын "Залуу номын санч” сурагчид тогтмол ажилладаг бөгөөд уг клубт 14 хүүхэд хамтран ажиллаж сард нэг удаа албан газар, аж ахуйн нэгжүүдээр тогтмол явж зөөврийн номын санг ажиллуулсаар ирсэн.

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola