БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН НОМЫН САНГИЙН  ТАНИЛЦУУЛГА     Баянхонгор аймгийн Богд сумын номын сан нь 1960 онд "Сүхбаатарын зам "нэгдлийн номын сан нэртэйгээр 640 ширхэг номтойгоор байгуулагджээ. Анхны номын санчаар И.Норжмаа /1960-1968/, Ш.Янжмаа /1968-1974/, Ц.Ганчулуун /1974-1979/, Л.Оюун /1979-1983/, Д.Яндаг /1983-2005/, Л.Энхчимэг /2005-2017/, Н.Мөнхбат 2017 оноос эхлэн ажиллаж байна.

1983 онд аймгийн Соёлын хэлтсийн тушаалаар Д.Яндагийг Богд сумын номын санчаар томилж анхны мэргэжлийн номын санчтай болжээ.

Тус номын сан 6800 гаруй ном цахим номын сангийн программд бүртгэлтэй байгаа. Номын баяжилтыг цаг тухайд нь хийж ажиллаж, 20 хүний суудал бүхий уншлагын танхимтай, фондондоо 6680 гаруй номтой жилдээ дунджаар890 уншигчдад 1200 номоор үйлчилдэг. Нийт номын 60 гаруй хувийг уран зохиолын ном эзэлдэг. Уншигчдын 20%-ийг төрийн албан хаагч,30%-ийг малчин, 40%-ийг хүүхэд залуучууд оюутнууд эзэлж байна.Хөдөөгийн багийн малчин иргэдэд жилдээ 2-3 удаа ном урлаг соёлоор үйлчилдэг бөгөөд баг бүрт 1 идэвхтэн уншигчаар дамжуулан малчдад номыг уншуулж байна.


«    12-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola