БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА        Жинст сумын соёлын төв ньУлаан гэр нэртэйгээр анх 1935 онд байгуулагдсан. 1965 онд номын сангийн үйлчилгээ нээгдэж анхны номын санчаар Сангийн Намжилмаа ажиллаж эхэлсэн. 1967 онд "Дөл” нэгдлийн хөрөнгөөр 200 хүний суудалтай клубын барилгыг ашиглалтанд оруулж үүдний төв хэсэгт номын санг оруулж ном хадгалах болон уншлагын гэсэн хоёр жижиг өрөөнд сумын иргэдэд номоор үйлчилдэг байсан. 1970-1980 онд карт нээж ном олгох малчдад хоног тогтоон ном өгч явуулах зэргээр үйлчилдэг байсан.

Одоо тус номын сан нь фондондоо 5465 ширхэг номтой.Mohbiblio цахим программд 100% орсон. Уншлагын танхим 20 хүний суудалтай шинэ ном цаг үеийн мэдээллийн булангууд байгуулж "Зууны мэдээ”, "Төрийн мэдээлэл” зэрэг тогтмол хэвлэлийг захиалж иргэдэд нээлттэйгээр үйлчилж байна. Мөн соёлын өвийг хадгалж өвлөж яваа бөх цоллооч, морин хуурч, уртын дууч, бий биелээч зэрэг авъяастнуудыг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн авч хосгүй үнэт, ердийн зүйлсийг хадгалж эдэлж яваа хүмүүсийн эд баялагийг өөрсдийн хүсэлтээр фотожуулан хальсанд буулган бүртгэл мэдээллийн санд бүртгэн авч ажиллаж байна.


«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola