БАЯН-УУЛ СУМЫН НИЙТИЙН НОМЫН САН

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын номын сан нь 1962 онд артелийн дэргэд өндөр настангуудын субботникоор 1962 онд Улаан буланг барьж, 1963 онд 800 гаруй номтой уншлагын танхим ажиллуулснаар одоогийн номын сангийн эхлэл тавигдсан юм. Номын санчаар М.Бадамханд /1963-1966 он/,Ш.Бадамгарав /1967-1972 он/, М.Нямбүтэд /1973-1980 он/, Л.Лхамсүрэн /1980-1981 он/, П.Гунгаажав /1981-1989 он/, С.Алтаннавч /1989-1990 он/, нар ажиллаж байсан. 1990 оны Ардчилалын үед номын сан нь 10 жилийн сургуулийн номын сантай нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг болсон.

2004 онд улсын төсвийн 129 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвийг ашиглалтанд оруулан соёл, спортын үйл ажиллагааг тогтмол явуулахын зэрэгцээ 2007 оноосиргэдэд номын үйлчилгээ үзүүлж байна. 2012 оны 3-р сар хүртэл Б.Долгорханд номын санчаар ажиллаж байв. 2012 оны 3-р сараас эхлэн Т.Оюун-Эрдэнэ номын санчаар ажиллаж байна

2014 онд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар номын тавиур 3 ширхэг, сонин сэтгүүлийн тавиур 1 ширхэг, каталогийн шүүгээ 1 ширхэг нийт 2647,6 мянган төгрөгийн орчин үеийн техник хэрэгслээр хангагдан ном олгох үйлчилгээ үзүүлжбайна. Номын сангийн үйлчилгээг өргөтгөж, цахим номын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн нийт 2200 номыг цахим бүртгэлд бүртгэлд хөтөлж, уншигчдад бар кодоор ном олгон үйлчилж байна.

Соёлын төвийн номын сан нь 10.006.809 төгрөгийн 2221ш номын фондтой. Жилдээ 500 гаруй уншигчдад шинээр карт нээж, 3500 гаруй ном, сонин, сэтгүүл олгон, нийт 2500 гаруй ирэгсдэд үйлчилж, хөдөөгийн багуудад "Нүүдлийн номын сан” аялуулан, явуулын үйлчилгээ үзүүлж байна. Цаг үеийн тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан сэдэвчилсэн номын үзэсгэлэн дэлгэн үзүүлж уншигчдад сурталчилан, дүр бүтээх уралдаан болон олон төрлийн уралдаануудыг зохион байгуулдаг.

Хөдөөгийн багуудын иргэдэд хүрч үйлчлэх ажлын хүрээнд явуулын номын сангаар үйлчлэн, Соёлын өвийн тухай сургалт, Угийн бичгийн сургалт, АХА тэмцээн зохион байгуулдаг.

Номын сангийн дэргэд Номын хөтөч дугуйланд-15 сурагч, Уран уншлагын дугуйланд-18 сурагч, Буриад үндэстний ёс заншилыг өвлүүлэх Буриад хэлний дугуйланд-16 сурагчид хамрагдан тогтмол сургалт явуулж байна. Дугуйлангийн сурагчдад нь улс, аймаг, сум орон нутгаас зохион байгуулж байгаа урлагийн наадмуудад амжилттай оролцон удаа дараа шагналын эзэд болж байна. Бага ангийн сурагчдын ном унших сонирхолыг төрүүлэх ажлыг зохион байгуулж Лхагва гариг бүрт 2-р ангийн Иргэний боловсролын цагт 15 минутын чанга уншлага тогтмол хийсэн. Мөн сарын хоёр дахь долоо хоногийн Мягмар гаригт цэцэрлэгийн ахлах ангид чанга уншлага хийж байна.Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон цэцэрлэгийн ахлах бүлгүүдийн дунд "Үлгэрийн баатрууд амилсан нь” дүр бүтээх уралдааныг зохион байгуулдаг.

Буриад хэлийг хүүхэд багачууд өсвөр үеийнхэнд сургаж таниулах, сурталчлах ажлын хүрээнд цэцэрлэгийн хамт олон сар бүрийн 15-ны өдрийг "Буриадаар ярих өдөр”болгон хүүхэд багачуудад буриад хэлийг заан сургаж байна.

 

 

 

 

 

ГУРВАНЗАГАЛ СУМЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймгийн Гурванзагал сумын Сî¸ëûí òºâèéí íîìûí ñàíанх 1963 онд 1000 гаруй номын фондтой байгууллагдаж, Анхны эрхлэгчээр нь Симелов ажиллаж байсан.Одоо тус сумын номын сан нь 2223 ãàðóé íîìûí ôîíäòîé. Номын сан нь үндсэн дөрвөн хэсэгтэй Монголын уран зохиол, Гадаадын уран зохиол, Оросын уран зохиол, хүүхдийн номын булан гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй иргэд болон суралцагч, төрийн албан хаагч нар хүрч ажиллаж байна.

Манай номын сан нь сүүлийн дөрвөн жилийн байдлаар фонд баяжилт 7,839,860мянган төгрөгний үнэ бүхий, 473 ш номбаяжилтыг хийсэн, номын сангийн фонд нь МONBILLO цахим программд 2013 онд шилжсэнээр2223 ш номыг цахимд оруулж дуусгасан байна. Номын сан нь 3-н төрлийн тогтмол хэвлэлийг байнга захиалж иргэдийг шинэ мэдээллээр ханган ажиллаж байна. Ñóìûí íîìûí ñàí 2011 онд Үндэсний номын сан байгууллагдсаны 90 жил, Аймгийн төв номын сан байгууллагдсаны 65 жилийн ойгоор òýðã¿¿íèé ¿éë àæèëëàãààòàé íîìûí ñàíãààð øàëãàðñàí.

Үе, үеийн Íîìûí ñàí÷ íàð

Ñåìèëîâ 1963 îí, 1970-1975 Дэжидмаа, Ц.ªëçèéõóòаг 1968 îí, Ë.Ñîñîðáóðàì 1983-1986 îí, Ëõàìñ¿ðýí 1969-1976, Ж.Öàãààí 1984-1986 îí, Ç.Äàðèéìàà 1989-1993, О.Îñîðæàìàà 1994, З.Äîðæõàíä 1994-1996, Ã.Áàÿðìàà 2007-2008, Á.Ýðäýíýçóë 2008-2010, Æ.Ãàíñóâä 2010 оноос ажиллаж байна.

 

 

Матад сумын нийтийн номын сангийн танилцуулга

Номын сангийн мэдээллийн үйлчилгээг сум, багийн иргэдэд болон ЕБС-ийн сурагчдад шуурхай хүргэх, үнэт ховор номыг иргэдэд сурталчлах, хадгалах хамгаалах, уншигчдад хэрэгцээт шинэ номоор үйлчлэх, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, үйлчилгээний соёл, тав тухтай орчинг бүрдүүлж ажиллахад оршино.

НЭГ: ТҮҮХЭН ТОВЧОО

Матад сумын Номын сан нь 1963 оны 05 сарын 01 нд тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нэгэн жижиг өрөөнд анх 1000 ширхэг номтойгоор үйл ажиллагаагаа эхлэн байгуулагджээ.1969 оноос эхлэн номын фонд нь өсөн нэмэгдэж "Намын үнэн”, "Пионерийн үнэн”, "Ардын төр”, "Тоншуул”, "Утга зохиол урлаг”, "Ухуулагч”, "Хүүхдийн хүмүүжил”, "Оюунтүлхүүр”, "Цог”, "Новости монголия” зэрэг сонин, сэтгүүл захиалан үйл ажиллагаагаа явуулж байжээ.

ХОЁР: НОМЫН САНЧДЫН ОН ДАРААЛАЛ

·Д. Орших 1963 он

·С. Нацаг 1966 он

·Ш. Бадамханд 1969 он

·Ж.Лхамсүрэн 1969-1985 он

·Т.Ганчимэг 1985- 1994 он

·Б.Нармандах 1994-1999 он

·Д.Дэнсмаа 1999-2002 он

·Г.Оюунсүрэн 2002 оноос одоог хүртэл

ГУРАВ: НОМЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Одоо тус Номын сан нь 4000 гаруй номын фондтой, нийтийн уншлагын танхимтай, уншигчийн 20 суудалтай, төрөл анги, үсэг дарааллын каталогитай, 100 гаруй Англи номтой, Оросын болон, Гадаадын уран зохиол, Монголын уран зохиолын ном, Түүхийн шинжлэх ухаан, Урлаг, Хөдөө аж ахуй, Байгалийн шинжлэх ухаан, Анагаахын шинжлэх ухаан, Соёл Шинжлэх ухаан боловсрол, Хэл шинжлэл, Аман зохиол, утга зохиол гэсэн ангилалтай. Номын сангийн үйлчилгээгээ уншлагын танхимд болон гэрээр, зөөврөөр, явуулын хэлбэрээр карт нээн, бүртгэл хөтлөн олгож үйлчилдэг ба, соёл хүмүүжлийн ажлыг хуваарийн дагуу явуулж ажиллаж байна.Тус номын сан нь Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн 14 сурагчтай.Номын сангийн уламжлалт үйлчилгээнээс мэдээллийн технологид шилжиж байгаа эрин үед Номын сангийн автоматжуулсан MonВIblioпрограммыг 2013 оноос эхлэн ашиглаж байна.

 

 

 

 

Сэргэлэн сумын нийтийн номын сангийн танилцуулга

Тус номын сан нь анх 1974 онд байгуулагдан Рагчаа гуай ажиллаж эхэлсэн.1977 онд 15000 ширхэг номтой 2 орон тоотой болж эрхлэгчээр нь Чанцалдулам, туслах ажилтнаар нь Хишигнэмэх ажиллаж байв. 2007 онд нийтийн ном санг сэргээн шинэчилж Соёлын төвийн харьяа болгон номын санчаар Т.Болорцэцэг ажилласан. Одоогийн байдлаар 1772 номтой номын санчаар Т.Баттүвшин ажиллаж байна.

Он цагийн хэлхээс

Рагчаа 1974-1975 он

Сономцэрэн 1976-1977 он

Чанцалдулам 1977-1992 он

Хишигнэмэх 1990-1993 он

Болорцэцэг 2007-2015 он

Баттүвшин 2016 оноос ажиллаж байна.

Чойбалсан сумын номын санчаар 1982 оноос 1997 он хүртэл

 

 

 

 

ХАЛХГОЛ СУМЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай Номын сан Номын сангийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэх, иргэд, хүүхэд залуучуудын сурч боловсрох түшиц газар нь байх, иргэний болон гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх эрхэм зорилгын хүрээнд ажил үйлчилгээгээ явуулж байна.

Халхгол сумын Соёлын төв 1972 оны 12-р сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Ардын их хурлын тогтоолоор Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын нэрэмжит Сүмбэр сумын Халхголын Сангийн аж ахуй байгуулагдахтай зэрэгцэн одоогийн Соёлын төв Ажилчны Соёлын ордон нэртэйгээр анх байгуулагдсан цагаас эхлэн Номын сан ажиллаж эхэлсэн ба анхны Номын санчаар А.Мандал томилогдон ажиллаж байв. Соёлын төвийн нэг өрөөнд 20 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай Номын сан нэгномын санчтайгаар уншлага үйлчилгээ, төрөл бүрийн "Соёл олон нийтийн ажил”-ыг зохион байгуулж, "Жүжгийн дугуйлан” хичээллүүлэн ажиллаж байв.

 

 

 

 

Хөлөнбуйр сумын Нийтийн номын сангийн товч танилцуулга:

Манай номын сан ньанх 1966 онд 1958 номтой 135 уншигчдын багтаамжтай уншлагын танхимтай байгуулагдаж анхны номын санчаар МУСТА Ж.Эрхэмбаатар ажиллаж байв. Манай номын санд ажиллаж байсан тэргүүний сэхээтнүүдээс дурьдвал Д.Лувсаншарав, Ж.Эрхэмбаатар, Т.Алимаа нар юм. Д.Лувсаншарав нь хуримтлуулсан мэдлэг туршлагаа мэргэжил нэгт нөхөддөө заан сургаж улсын тэргүүний номын сангийн болзол хангуулах үүрэг аваад ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1973 онд БНМАУ- ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1977 онд Алтан гадас одон, 1981 онд Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ.1975 онд шинэ Соёлын төв баригдаж, номын сан нь 70м2 талбайтай, үүнээс фондын өрөө /35м кв/, уншигчдын заал / 35м кв/-тайгаар ажиллаж байна. Одоогоор байрныхаа нөхцөлд тохируулж ханын талбайг ашиглан номын байнгын тавиуруудыг хийлгэсэн байна. Үүний хаягийг өөрчлөн /Иргэн танд туслахуй Номын шинэ сонголт/ булангуудад шинэ номоо байрлуулаад байна. Манай номын сан нь нэг ээлжинд 30 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий уншлагын танхим 15000 ном багтах Фондын өрөөтэй 10500 номтой үйл ажиллагаа явуулж байна. Сумын нийтийн номын сан нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд ном хэвлэл сэтгүүл, жижиг ном товхимол иргэдэд түгээдэг аймаг орон нутгийн болон төр засгийн сонин сэтгүүлийг айл өрх, албан байгууллага, малчдад өртөө болон улаачаар дамжуулан хүргэж үйлчилдэг байсан. Мөн сумын улаан булан, клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байх үеэс сумын нийтийн номын сан нэртэй байж байгаад 1975 онд Соёлын төвийн шинэ барилга байгууламж ашиглалтанд орсон цаг үеэс эхлэн Соёлын төвд хамаарч 1990 оноос сумын Соёлын төв нэртэйгээр соёл урлагийн үйл ажиллагаа явуулж Улсын бүртгэлийн гэрчилгээ авч албан ёсны эрхтэйгээр Хөдөө орон нутгийн хүн амд соёл олон нийтийн үйлчилгээ үзүүлэх сум орон нутгийн урлагийн байгууллагад ажиллаж эхэлсэн цагаас номын сангийн үйл ажиллагаа эрчимжин номын сангийн фонд баяжилт нэмэгдэж аймгийн төв номын сан, улсын номын сангаас шинээр номын фонд баяжилтаа баяжуулан 2015 он гэхэд нийт 10527 номтой 3421 ирэгсэд, байнгийн уншигч 380, ном олголт 3451, цахимаар үйлчлүүлэгчдийн тоо 3421 ирэгсэд бүгд карт нээлгэн номын сангаар үйлчлүүлж байна.Үүнээс 2834 ширхэг номыг акталж, шинээр 344 ширхэг номыг фонд баяжилтаар нэмэгдүүлээд байна.

 

 

 

 

ЧОЙБАЛСАН СУМЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Тус соёлын төвийн номын сан нь Үйлдвэрчний эвлэлийн шугамаар Ажилчны клубын дэргэд номын сан байгуулагдсан. Номын санчаар 1981-1983 онд Жунхуар, 1983-1992 онд Пүрэвдаваа, 1992-1999 онд А.Ганцэцэг, 1999-2000 онд П. Хэрлэнтуяа нар ажиллаж байсан. 2000 оны цаг үеийн байдал, номын сан нь эзэнгүй болсноос болж, номыг складанд хурааснаар ном устаж үгүй болон 2007 онд номын сан нь сэргэж Б.Мөнхбаяр номын санчаар ажилд орж 800 гаруй номтой үйл ажиллагаа сэргэж соёлын төвийн дэргэд номын сан дахин байгуулагдсан. 2008 оноос П.Наранцэцэг номын санч болсноор номын сангийн үйл ажиллагаа тогтмолжин ажиллаж байна. Номын сангийн фонд нь 1635 номтой. Үүнээс 1455ш монгол ном , 180ш гадаад номоор уншигчдын эрэлт хэрэгцээг ханган үйлчилж байна. Шинжлэх ухаан хөгжснөөр хөдөөгийн номын сан нь номоо цахим программд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор номын сан нь уншлагын танхимдаа 5 ширээ 10 сандалтай, номоо уншлагын танхим болон гэрээр, зөөврөөр ном олгохоос гадна төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

 




 


 

 

«    12-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola