Хөвсгөл аймгийн нийтийн номын сан
Аймгийн нийтийн
номын сан нь анх 1947 онд 1000 номтой, нэг орон тоотойгоор аймгийн клубын
дэргэд "Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдсан. Одоо тус номын сан нь 65.000 номын фондтой,
15 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж
байна. Тус номын сан нь нийтийн уншлагын
танхим, гэрээр ном олгох, уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим зэрэг нийт
140 суудалтай танхимуудтай. Үйлчилгээний танхимууд, гэрээр ном олгох тасаг тус
бүр нь өргөн хэрэглээний ном хэвлэлийн ойрын фондтой ба үндсэн фондоосоо
уншигчдын захиалгаар ном хэвлэлийг авч үйлчилдэг. Уншигчдыг бүртгэн электрон
үнэмлэх олгодог. Номын
сан хоорондын ном солилцоог ЕБС-уудын номын сангуудтай тогтмол хийж байна.
Хөвсгөл аймгийн номын санд Монголын утга зохиолын
ноён оргил болсон "Нууц товчоо”, "Гэсэрийн тууж”, "Жангарын тууль” болон XIII
зууны үеийн Монголын эртний гүн ухаантнуудын зохиол бүтээлээс эхлэн шинэ цагийн
Монгол улсын мөн дэлхийн сонгодог утга зохиол, монголын эрт эдүгээгийн түүх,
соёл, зах зээлийн үеийн нийгэм эдийн засаг, улс төрийн шилдэг бүтээлүүд бүрэн
байгаа нь уншигчдын эрэлт хэрэгцээг
бүрэн хангах боломжтой. Уншигч хэрэглэгчдэд хэрэгцээт мэдээллээр ханган үйлчлэхийг гол зорилгоо болгон
уншлагын танхим тус бүр шинэ номын мэдээлэл сурталчилгааны самбар ажиллуулах
төрөл бүрийн номзүйн жагсаалтууд гаргах, орон нутгийн картын сан, номын сангийн
каталог, электрон каталог зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэгцээт
мэдээллээр ханган ажиллаж байна.
2009
онд номын сангийн барилгын их засварыг дуусган зориулалтын байр тоног
төхөөрөмжөөр хангагдан ажиллаж байна.
Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор 2010 оноос Lib4U програм
хангамжийг ашиглан мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, номыг бар
коджуулах, тооллого хийх, уншигчдыг бүртгэх ажлыг автоматжуулах, уншигчийн
зураасан кодтой үнэмлэх хэвлэх, номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход
шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргах, номын
сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр стандартын
дагуу програмаас шууд хэвлэн гаргах боломжтой болсон. Уг програмыг авч
ашигласнаас хойш фондын номын 20%-ийг мэдээллийн электрон каталогийн санд
оруулаад байна. Жил
бүр 8 сая төгрөгийн номоор фонд баяжилт
хийж шинээр ирсэн номоор иргэд, уншигчдад бүртгэн мэдээллэх болон санамж өгөх
ном зүй гаргах, мөн номын үзэсгэлэн гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр
сурталчилдаг. БСГ, ЕБС, Орон нутгийн зохиолчдын холбоо, телевиз, Хүүхдийн
байгууллагуудтай хамтран үдэшлэг, уулзалт, АХА тэмцээн, зохиолч уншигчдын
уулзалт, Шинэ номын нээлт зэрэг Соёл олон нийтийн ажлуудыг зохион явуулж байна. Мөн цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд номын сантай танилцах экскурс зохион
байгуулж номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж номтой зөв харьцах, номын
санг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч тэдэнд чанга уншлага, тойм яриа хийж
ном хэвлэлтэй танилцуулдаг. Түүхэн хүмүүсээр лавлагаа ном зүйн булан, БСШУ-ны сайдын тушаалаар гаргасан
хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг, хүмүүжил олгоход баримтлах уран бүтээлийн
жагсаалтыг гаргаж сурталчлах жагсаалтанд орсон ном хэвлэлээр булан байгуулж
илтгэл, рефератын материал бэлтгэж уншлаганд гаргаж үйлчилж байна. Мөн үйлчилгээний танхим бүр лавлагаа номзүйн булан ажиллуулж уншигчдын
хэрэгцээ, шаардлагын дагуу лавлагаа өгч аман лавлагааны болон татгалзлын дэвтэр
хөтөлж фонд бүрдүүлэлтэнд тусгаж ажилладаг.
Аймгийн нийтийн номын сан нь жилдээ 6000
байнгын уншигч 41000
ирэгсдэд 60000
ширхэг ном товхимол, хэвлэлээр үйлчлэн ажиллаж байна. Аймгийн төв номын сан нь 23 сум, ЕБ-ийн 35 сургууль, Мэргэжил сургалт
үйлчилгээний төв 1, Коллеж 1 бүгд 60 номын санг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр
ханган ажилладаг бөгөөд фонд баяжилтаар ирж байгаа. Оны шилдэг номууд, хандив тусламжийн
номуудыг үндсэн фондоороо дамжуулан харьяа номын сангуудад хуваарилан хүргэдэг. Аймгийн Нийтийн Номын сан нь өөрийн харъяаллын номын сангуудын номын санч нарт
жилд нэг удаа сургалт семинарыг зохион байгуулах, номын санчдад зориулсан
мэргэжлийн гарын авлага гаргадаг бөгөөд мэргэжлийн дадлагын сургалтыг 7-14
хоногийн хугацаатай өөрийн номын сангийн тасаг хэсгүүдэд хийлгэж зөвлөн
тусалдаг.
Цахим хуудас: http://library.khs.gov.mn/