Сумын номын сан анх 1977 онд гэр байранд тулгын чулуугаа тулж анхныномын санчаар Лигдэнгийн Ширчинжав ажиллажээ.

Түүнийг1977 оны 09-р сарын 01-ээс 1982 оны 8-р сарын 20 – ыг хүртэл 5 жил Төв аймгийн Аргалант сумын ажилчны клубын анхны номын санчаар ажиллаж байхадномын сан гэрт байрлаж байсан байна. 1980 онд одоо байгаа соёлын төвийн нэг өрөөнд нь номын сан байрлан уншлага үйлчилгээ явуулж ирсэн түүхтэй. Ширчинжав гуайг анхны номын санч байх үед номын фонд олон байсан бөгөөд номын худалдаагаар төсвөөр ном авч фонд баяжилтаа хийдэг байсан байна. Тэр үед уншигчид олон бас шинээр гарсан ном, ховор номуудыг сумдын номын санд төлөвлөгөөтэйгөөр хангадаг байснаас унших ном хүрэлцээтэй байсан тухай тэр үеийн ахмадууд хуучилдаг билээ.

Анхны номын санч Л.Ширчинжавыг шилжихэд Аргалант сумын номын санд 1982-1983 он хүртэлСонинхүү гуай ажиллаж байгаад мэргэжлийн номын санч М.Цэнд-Аюушид халаагаа өгсөн байна.Тэр үед хөдөөгүүр Урлаг, соёлын үйлчилгээ үзүүлж явуулын бригадад номын санч орж номоор явуулын үйлчилгээ тогтмол үзүүлдэг байсныг хөгжмийн багш Д.Энхбаатар дурсан ярьж байна.

Цэнд-Аюуш гуай номын санчаар ажилласнаар мэргэжлийн номын санч ямар байдгийг мэдсэндээ гэж тэр үеийн идэвхтэн уншигчдаас хуучилахыг дууллаа. Төв аймгийн Аргалант сумын анхны "Мэргэжлийн номын санч” М.Цэнд –Аюуш нь 1983 - 2003 он хүртэл тус сумын САА-н болон ЕБС-ийн номын санчаар тасралтгүй 20 жил ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа сумын номын сангийн фондыг төлөвлөгөөний дагуу баяжуулж ,каталогжуулж, уншлага, чөлөөт цагийн ажлыг мэргэжлийн түвшинд чадварлаг зохион байгуулж байлаа. Уншигчийн бага хурал хийж уншичдын илтгэх чадварыг сайжруулан, үлгэрийн номоор зургийн үзэсгэлэн гаргаж, "Далан худалч” зохиолоор багш ажилчид, уншигчдыг хамруулан жүжигчилсэн тоглолт найруулан тавьж үзэгчдийн талархалыг хүлээж байсан удаатай. Энэ хугацаанд номын сан хөгжин мандаж бас цагийн салхинд автан сургуулийн номын сантай нэгдэн нийлж, нүүж сууж байсан удаатай билээ. 1989 оны үед сумын соёлын төвийн номын санг сургуулийн номын сантай нийлүүлэхэд М.Цэнд-Аюуш мөн л номын сантайгаа хамт тэнд очиж ажилласан байна.

Төв аймгийн Аргалант сумын Соёлын төвийн  Нийтийн номын сангийн танилцуулга
Төв аймгийн Аргалант сумын Соёлын төвийн  Нийтийн номын сангийн танилцуулга


«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola