Баяндалай сумын номын сан

Баяндалай сумын Номын сангийн танилцуулга

Баяндалай сумын нийтийн номын сан нь анх 1962 онд 200 гаруй номтой хоёр шар шкабтай,нэг ширээ, нэг сандалтай,гал түлдэг нэг зуухтай,чулуун байшингийн нэг өрөө болох 3х4харьцаатай жижиг нэг өрөөнд номын сангийн үйл ажиллагаа явуулжголдуу гэрээр ном олгодог байсан байна. Анхны номын санчаар Пагамжав гэдэг эмэгтэй ажиллаж байгаад улмаар дараа дараагийн номын санчид тасралтгүй тогтмол ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн зорилго нь: Нийт ард иргэдэд нас хүйс, яс үндэс,албан тушаалыг үл харгалзан эрх тэгшээр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд гол зорилго оршино.

Номын санчаар ажиллаж байсан үе үеийн номын санч нар

Б.Цогмандах, Алтанцэцэг,Б.Юнгэрэнноров 1996-1997, С.Соёлоо 1998 он, С.Өнөрбаяр 1999 он, Б.Байгаль 2000 он, Д.Зинаметр 2001-2002 он, Ц.Солонго 2009 он, Э.Мөнх-Ургамал 2014 он,

Номын санч С.Сарантуяа нь 2002 оноос одоог хүртэл ажиллаж байна.Ажиллах хугацаандаа Соёлын төвийн аж ахуй нярав, кассчин номын санч үүрэгт ажлуудыг хавсран гүйцэтгэж байна.

Дугуйлан: Ерөөл магтаалчдын дугуйлангийн 15 сурагчидтай, номын сангийн зөвлөлтэй,номын сан нь ЕБСургуулийн нэг ангид байрлаж байсныг 2017оны 10-р сард:"Номын сангийн тохижилт үйлчилгээ засварлалт” 5,000,000 төгрөгийн төсөв хийж Орон нутаг хөгжлийн сангаас батлагдаж ГМУҮӨОНутгийн ААНэгж байгууллага тендерээр авч номын сан нь шилжилт хөдөлгөөн хийж өөрийн гэсэн тохилог дулаан ая тухтай орчин бий болсон.

Онцлох үйл ажиллагаа: Жил бүр зохион байгуулагддаг”Сайхан бичигтэн Баяндалайчууд” сайхан бичгийн уралдаан, "Би зохиолч” өөрийн зохиосон шүлгийн уралдаан уламжлал болоод явагдаж байна.Алслагдсан нутаг дэвсгэрийн малчид,газар тариаланч нарт жилийн дөрвөн улиралд явуулын номын сангаар хүрч үйлчилдэгт иргэд сэтгэл хангалуун байдаг. 2017 онд 76 малчин иргэнд 220 ном олголтоор үйлчилгээ үзүүлсэн.

Номын фонд: Фондын өрөө 2, Баяндалайн сумын төв номын сан нь 13000 гаруй номтойгоор 2009 он хүртэл, 2013 онд 1000гаруй номын 1700000 төгрөгийн, 2015 онд 4186 ширхэг номыг 8098605төгрөгийн, 2017 онд 2339ш, 8728499төгрөгийн стандарт шаардлага хангахгүй олон хувьтай сурах бичгүүд байсныг Сумын ИТХурлын 2017оны 12дугаар сарын 20-ны өдөр 43-дугаар тогтоолоор данснаас гаргасан. Одоо 5000 номтойгоор уншигчдын хэрэгцээнд уншлага үйлчилгээ явуулж байна.2017онд Улсын төсвийн нэмэлт санхүүжилтээр 1000000 төгрөгийн номын хөрөнгө оруулалтаар фонд баяжилт хийгдсэн.

Уншлага үйлчилгээ: Өдөрт дунджаар уншлагийн танхимд 15 уншигчдад,анги бүлгүүдэд урилгат үйлчилгээ,гэрээр ном олголт, алслагдсан хөдөө малчин өрх ,газар тариаланч,хэвтэн эмчлүүлж буй иргэн, албан байгууллагуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тогтмол хүрч үйлчилж байна Нийт уншигч жилдээ давхардсан тоогоор 1400,ном олголт 1900-д хүрч ажилладаг.

Байршил:Сумын номын сан нь төвд байрлалтай.

Өрөө байр: Уншлагийн танхим 1, номын санчийн өрөө1,фондын өрөө 2.

Суудал: 25 хүүхдийн багтаамжтай, 13 ширхэг ширээ, сандалтай

Тоног төхөөрөмж: Суурин 2 компьютер , каталогийн шүүгээ1, номын тавиур модон 2,төмөр тавиур 5, тогтмол хэвлэлийн тавиур1.


Өмнөговь аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    2-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2021 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola