ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН
Алсын
хараа: Онлайн үйлчилгээ-олон нийтэд нээлттэй номын
сан.
Эрхэм зорилго: Улс, орон нутаг, хувь хүний хөгжилд хувь нэмэр болох мэдлэг чадвар, мэдээлэл шинэ санааг бий болоход дэмжлэг үзүүлэгч хөгжилд хөтлөгч номын сан байхад оршино.
Өмнөговь аймгийн Төв номын сан нь 1944 онд байгуулагдсан. Одоо уншлагын 2 танхим ,гэрээр номолгох тасаг, нэгдсэн фонд, хөгжлийн мэдээлэл сургалтын төвөөр тус тус уншлага, мэдээллийн үйлчилгээг явуулж байна.
Нийт 12 ажилтан ажиллагсадтай. Байгууллагын дарга А.Одончимэг. Манай хамт олны дунд МУСТА Ч.Түвшинжаргал, А.Оюунгэрэл зэрэг дадлага туршлагатай номын санчид ажилладаг.
Тус номын сан нь монгол ,англи, орос хэлний нийт 37285 ширхэг номын фондтой. Жилдээ 2000 гаруй байнгын уншигчид бүртгэн 13000 орчим ирэгсэдэд 25000 гаруй ном хэвлэл олгон үйлчилдэг. Бид уншигч үйлчлүүлэгчиддээ шинэ шинэлэг мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьж ажилладаг ба жил бүр 300-500 ширхэг номоор фондоо баяжуулж уншигчдынхаа оюуныг мялаадаг.
Нийтийн уншлагын танхимд 7-р ангиас дээш , насанд хүрэгсэд, хүүхдийн уншлагын танхимаар сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчид сууж ном хэвлэл унших үйлчлүүлэх боломжтой бол хөгжлийн мэдээлэл сургалтын төвөөр дамжуулан АНУ-ын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүлээн авч англи хэлний шалгалтанд бэлтгэх буюу англи хэл дээрх номнуудаас сонгон унших, цахим ном унших, интернэтийн үйлчилгээг авах боломжтой. Гэрээр ном олгох танхимаас карт нээлгэн гэрээр нэг удаа 2-5 ширхэг номыг 3-5 хоногийн хугацаагаар авч унших эрхтэй. Сан хөмрөг буюу фондод цөөн тоотой буюу ганц ширхэг , ховор хуучин номнууд хадгалагдаж байдаг ба уг номнуудыг нийтийн уншлагын танхимаар дамжуулан танхимд сууж уншиж судлах боломжтой.2014 оноос уншлага үйлчилгээг номын сангийн Lib4you программаар явуулж эхэлсэн. Номын сангийн ном олгох , карт нээх үйлчилгээнүүд бүгд үнэ төлбөргүй.
Мөн бид уншлага үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор олон ажилтан ажиллагсадтай томоохон байгууллагууд буюу алслагдсан сумдад зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэн үйлчилж байна. Уншигчдын ном унших үйлийг дэмжих, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэхэд жилээр төлөвлөсөн соёл танин мэдэхүйн ажил, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнгүүд ихээхэн үр дүн өгдөг. Жил бүр үндэсний бичиг үсгийн баяр, номын баяр, үлгэрч хүү, би зурах дуртай гар зургийн уралдаан зэргийг тогтмол зохион байгуулдаг.
Сан хөмрөгийн баяжилт 2011 он 371, 2012 он 381, 2013 он 1008, 2014 он 293, 2015 он 183 ширхэг номоор баяжилт хийсэн байна.
Арга зүй: сумдын болон аймгийн төвийн сургуулиудын номын санчдыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүрээнд төрөл бүрийн сургалт зохион байгуулж сумдад хүрч нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэх явцдаа арга зүйн туслалцаа үзүүлэх, Monbiblio программын талаар заавар зөвөлгөө, мэдээ тайланг серверт хөрвүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар сумдын электрон катологт ном шивж оруулах ажил дуусах шатанд орж байгаа
Цахим хуудас: https://umnugovilib.wordpress.com/