Манай номын сан нь 18 төрөл ангийн 3511номтой хөдөөгийн 4 баг, 5ААНэгж болон тухайн үеийн нутгийн хамрагдах орчны хүрээний иргэдэд ном болон хэрэгцээт мэдээ мэдээлэлээр ханган ажилладаг.

Жилд дунджаар байнгийн уншигч 270 нийт 339 хүнд 1320 гаруй номоор үйлчилж номын сангийнүйлчилгээг уншигчдад хүртээмжтэй болгох иргэн, айл өрх бүрийг номтой нөхөрлүүлэх зорилгоор ном тойрсон соёл олон түмний ажлыг тухайн байгууллага хамт олон болон уншигчидтай хамтран зохион байгуулж ажилладаг

Номын сангаас сүүлийн 3 жилд Д. Нацагдорж тэмдэгтэн 3, Аймгийн тэргүүний уншигч 1, Номын сайн нөхөр тэмдэгтэн 1, тэргүүний уншигч хамт олон 1 тэргүүний уншигч 6 ,төрсөнөөс гадна

Жил бүр Түүхэн ном суртчилах аян өрнүүлж үүнд:

Монголын нууц товчоо,Гэсэр,Жангарын туужуудыг иргэдэд уншуулахаас гадна Төв нутгаас төрж гарсан зохиолчдын амьдрал уран бүтээлийг суртчилах зорилгоор Төрийн шагналт Ардын уран зохиолч Б. Лхавгасүрэн , П. Бадарч, Ш Сүрэнжав нарын бүтээлийг хэн сайн мэдэх вэ? Шүлэг яруу найргийн уралдаан зарлах,тэдний амьдрал уран бүтээлийг харуулсаннугалбар болон номын сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах ,дүрийн тоглолт хийх,зохиогч уншигчдын уулзалт, Дээлтэй- Монгол зэрэг ажлуудыг хийж хэвшсэн.

Гончиг овогтой Дулмаа ньномын санчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний бие Баасанжав овогтой Нармандах 2016 оноос номын санчаар ажиллаж байна.СУИС-ийг номын санч-мэдээллийн ажилтнаар төгссөн Манай номын сан нь 2017 онд сумын өөрийн орлогоос 25 сая төгрөгөөр өөрийн гэсэн байртай болж 2017 оны 11 сард нээлтээ хийж шинэ номын сангийн байртай болсон.Одоо өөрийн байрандаа тухлаг таатай орчинд иргэдэд үйлчлэн ажиллаж байна.

«    5-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola