Номын сангийн танилцуулга
Манай байгууллага нь 2002 оны 05 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан. 2004 оноос сумын ЗДТГ-ын 1 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй.
Номын сангийн үйл ажиллагаа 2013 оны 09 дүгээр сард Monbiblio программд шилжсэн. Номын сан 1311 номын фондтой 20 уншигчийн суудалтай.
Ном олголт уншигчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор уншлагын нэг өдөр, номын сэдэвчилсэн үзэсгэлэн, тэргүүний уншигч шалгаруулах уралдаан, үлгэрийн баатар амилсан нь шилдэг дүр шалгаруулах, шүлгийн тэмцээн гэх мэт уншигч үйлчлүүлэгчээ татах олон уралдаан тэмцээн зохион явуулж байна.
2018 оны 05 дугаар сарын байдлаар нийт 6239 уншигч, номыг 11237 уншигчдад олгосон байна.