Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн номын сангийн танилцуулгаМанай Номын сан  нь 1986 онд анх үүсгэн байгуулагдаж , үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Номын сан анх байгуулагдахад номын санчаар Дуламсүрэн ажиллаж, улмаар Ч. Балхүү , Шинэчимэг,С.Шүрэнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан С. Мөнхбат нар тус ажиллаж байсан.

Ч. Шоовдор миний бие нь 2004 оноос одоог  хүртэл номын санчаар ажиллаж байна. 2015 онд СУИС-ийн Номын сан-мэдээллийн ажилтан мэргэжил эзэмшсэн. Манай номын сан нь 20-н суудал бүхий уншлагын танхимтай, номын санчын өрөө, сан хөмрөгийн  фондын өрөөтөй, 2 давхарт байрладаг. Номын сан  нь анх  фонддоо 500 гаруй номын баяжилттай  үүсгэн байгуулагджээ . Одоо манай номын сан фонддоо 4180 ш номтой. Электрон  катлогот бүх ном бүрэн шивэгдсэн.  Манай номын сан нь иргэд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, мэдлэг боловсролоо , танин мэдэхүйгээ  дээшлүүлэхэд нь  дэмжлэг туслалцаа үзүүлж өөрийн  ажил үүргээ чиглүүлэн үйл ажиллагаа явуулж байна.Номын сан нь уншлагын танхимаар, зөөврөөр, гэрээр, нүүдлийн номын сан зэргээр уншигч хэрэглэгчдэдээ хүрч үйлчилж байна.

 Ном тойрсон соёл хүмүүжлийн ажлыг жилд 20-25 удаа зохион байгуулж ирлээ.

Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн номын сангийн танилцуулга
Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн номын сангийн танилцуулга

«    5-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola