» ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

2014
12 дугаар сарын 19-ний өдөр "Номын сангийн тухай” хууль батлагдлаа.

2014
5 сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох "Сахиусан дара эх” бүтээл ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” бүс нутгийн өвд бүртгэгдэв.

2014
Дэлхийн номын сангуудын онлайн каталог буюу OCLC/Online Computer Library Center/ -д нэгдсэн.

2013
6 сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох "Есөн эрдэнийн Ганжуур” судар нь ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” олон улсын өвд бүртгэгдэв.

2012
04 дүгээр сарын 09-ний өдөр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит”  танхим нээгдсэн.

2012
"Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрхзүйн баримт” ном хэвлэгдсэн.

2011
10 сард МҮНС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар номын сангийн логог шинэчлэхийг албан ёсоор баталж, цаашид үйл ажиллагаандаа ашиглахаар болов.

2011
9 сард Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй, 17-р зууны үед зохиогдсон "Лу Алтан товч”, "Асрагч нэртийн түүх”, "Саган цэцэний эрдэнийн товч” зэрэг түүхэн сурвалжуудыг БСШУЯ, МУИС-ийн МХСС, "Мөнхийн үсэг” групп ХХК-тай хамтран хэвлүүлэв.

2011
8 сард "Монгол Улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй 1921-2010 он” 5 боть, "Монгол судлалын бүтээлийн номзүй” 3 боть бүтээл тус тус хэвлэгдэв.

2011
5 сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох "Лу Алтан товч”, "Монгол Шунхан Данжуур” бүтээлүүд Монгол улсын баримтат өвөөс анх удаа  ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж” олон улсын өвд бүртгэгдэв.

2010
12 сард БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар "Үнэт ховор номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” төсөл хэрэгжиж, стандартын шаардлагад нийцсэн хадгалалт, хамгаалалт, хяналтын систем нэвтрүүлсэн.

2010
7 сард Япон улсын "Дижиталчлан хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран "Жалзэ Тэнбама” болон Бээжин барын Ганжуурыг цахим хэлбэрт оруулж, дэлхий нийтэд сурталчилж эхэлсэн.

2010
7-р сард "Баримтат өвийн Хадгалалт Хамгаалалтын талаарх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт  семинар Солонгосын Номын Сангийн Холбоо болон Солонгосын Үндэсний Номын Сангийн дэмжлэгтэйгээр тус номын санд анх удаагаа зохион байгуулагдав.

2010
3 сард Монгол Улсын хосгүй үнэт соёлын өв болох "Лу. Алтан товч” судар нь ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” бүс нутгийн өвд бүртгэгдэв.

2009
11 сарын 12-нд тус номын сан дээр Солонгосын Үндэсний Номын Сан, Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын дэмжлэгтэй "Солонгосыг Харах Цонх” төслийн хүрээнд Солонгос Улсын Мэдээллийн Төв нээгдсэн.

2008
6 сарын 12-нд тус номын сангийн шинэ барилгын шав тавих ёслол болсон бөгөөд уг ёслолд Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр оролцсон.

2006
9 сард Ганжуур, Данжуур судрыг цахим хэлбэрт оруулах төсөл Энэтхэгийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.

2005
АНУ-ын ACIP хөтөлбөртэй хамтран төвд ном судрыг компьютерт оруулж бүртгэх, ганц хувь судрыг цахим хэлбэрт оруулах төслийн ажил дахин эхэлсэн.

2005
8-р сараас эхлэн 1924 онд Бээжингээс Монголд авчирсан Данжуурт зориулсан чулуун хөшөөг сэргээн засварлаж, тус номын сангийн нэг давхарт залсан.

2005
7 сард Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын дэмжлэгтэйгээр Ататуркийн нэрэмжит Турк Улсын Мэдээллийн Төв тус номын сан дээр нээгдсэн.

2004
Монгол Улсын Засгийн Газрын номын сантай холбоотой зарим асуудлын тухай 196 тоот тушаалын дагуу Улсын Төв Номын Санг Үндэсний Номын Сан болгожээ. Тус номын сан нь бичгийн өв соёлыг хадгалах хамгаалах, бусад нийтийн номын сангуудыг мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө өгч, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах, номын сангийн үйлчилгээг шинэчлэхийн тулд ном хэвлэлийн нэгдсэн бааз бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

2000
Бүс нутгийн номын сангуудын мэргэжлийн чадавхийг дэмжих зорилготой монголын номын сангуудад зориулсан сургалтын төвийг байгуулах хамтарсан төсөл Соросын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн.

1999
УТНС, МННХ /Соросын сан/-ийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах "Номын хандив” төсөл, орос ном хэвлэлээр хангах "Пушкины номын сан” төсөл хэрэгжиж эхлэсэн.

1996
"Монгол карт системс” ХХК-тай хамтран номын сангийн үйлчилгээнд соронзон үнэмлэх нэвтрүүлж, монгол номын фондын ном хэвлэлийг электрон каталогт шилжүүлсэн.

1995
"Үнэт ховор номын үзэсгэлэн”-гийн танхимыг музей болгон өргөжүүлсэн.

1994
Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 1-р сарын 27-ны 23-р тогтоолоор Улсын төв номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

1991
Тус номын сан нь Олон Улсын Номын Сангийн Холбооны гишүүн номын сан болсон.

1988
Соёлын төв өргөөнд 5 фонд, төрөлжсөн уншлагын танхим, ном сэргээн засварлах лаборатори бүхий Улсын төв номын сангийн салбар номын санг нээсэн.

1987
Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хангамжийн улсын хорооноос "Улсын нийтийн номын сан”-г "Улсын Төв номын сан” болгосноор зохион байгуулалт, бүтцийг өөрчлөн 54 орон тооны ажилтан байсныг 110 болгосон.

1976
Үнэт ховор номын үзэсгэлэнгийн  танхимыг 1976 оны 8-р сарын 4-нд байгуулсан.

1975
Улсын хэмжээний бүх төрлийн номын санг мэргэжлийн онол арга зүйн материалаар хангадаг "Номын санч” сэтгүүл хэвлэгдэн гарч эхэлсэн.

1968
Тус номын сан нь НҮБ-ын хадгалагч номын сан болж, НҮБ-аас ирсэн ном хэвлэлээр уншигчдад үйлчилж эхэлсэн.

1962
МАХН-ын Төв Хороо 1960 оны 4-р сарын 126-р тогтоолд зааснаар Улаанбаатар дахь багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын сангийн мэргэжил олгох нэг жилийн курс нээж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт тус номын сангийн ажилтнууд сургалт явуулан 34 номын санчийг төгсгөжээ.

1957
Хүүхдийн уншлагын танхимыг нээсэн.

1952
Засгийн Газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5 хувийг Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ.

1951
Монгол улсад анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий номын сангийн шинэ том ордон ашиглалтанд оржээ.

1949
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 12-р сарын 20-ны 34-р зарлигаар тус номын сан И.В.Сталины нэрэмжит болжээ.

1941
Номын сан бие даасан байртай болж, уншлагын танхимтай болсон төдийгүй аравтын системээр монгол номын төрөл ангийн болон үсэг дарааллын товъёолол нэвтрүүлэх ажлыг эхэлсэн байна.

1940
Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ.

1936
Ахмад эрдэмтэн Я.Цэвэл Монголын Үндэсний номзүйн бүтээлийг анх гаргажээ.

1935
Засгийн Газрын 164-р тогтоолоор хэвлэлийн аливаа бүтээгдэхүүн эрхлэн гаргагч бүх хэвлэлийн газар, яам, албан байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн зүйл бүрээс Улсын номын санд 3 хувийг үнэгүйгээр олгож байхаар шийдвэрлэжээ.

1925
Жонон ван Ширнэндамдин, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Онхотын Жамъян нар Бээжинд суурин сууж буй халх Чин ван Наянтаас монгол Данжуур судрын 226 ботийг эх орондоо бүрэн бүтнээр залж авчирчээ.

1924
Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба таалал төгсч, Богдын номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээр олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.

1921
Улсын Бага хурал 1921 оны 11-р сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн /Одоогийн Шинжлэх Ухааны Академи/ байгуулж, дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргаснаар Үндэсний номын сангийн суурь тавигджээ.

«    2-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola