» Төлбөртэй танхимууд

Төлбөртэй танхимууд

"ЦАХИМ, ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМЫН ЖУРАМ”

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. МУҮНС-ийн сан хөмрөгт байгаа цахим хэлбэрт шилжүүлсэн ном болон хэвлэмэл бус материалуудыг уншигчдад хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2. Журмыг Цахим, төлбөрт үйлчилгээний танхимаар үйлчлүүлж байгаа нийт уншигчид дагаж мөрдөнө.

 

Хоёр: Үйлчилгээний чиглэл

2.1. Цахим үйлчилгээ

2.1.1. Цахим үйлчилгээний танхимд МУҮНС-ийн сан хөмрөгт байгаа цахим хэлбэрт оруулсан диссертац, тогтмол хэвлэл болон дотоод гадаадын номын сан эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан төлбөртэй ба төлбөргүй мэдээллийн сангууд, хэвлэмэл бус материалууд (CD,DVD, AUDIO, VIDEO) болон бусад материалуудаар номын сангийн цахим үнэмлэхтэй гадаад, дотоодын уншигчдад үйлчилнэ.

2.1.2. Цахим үнэмлэхгүй уншигчид энэхүү журмын хавсралтаар баталсан "Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф”-ын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

2.1.3. Уншигч хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд шаардлагатай техник тоног төхөөрөмж, хэвлэмэл болон хэвлэмэл бус материалаар ханган түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

2.1.4. Цахим, төлбөрт үйлчилгээний танхим нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.

2.2. Төлбөрт үйлчилгээ

2.2.1. Уншигчийн үнэмлэхгүй иргэнд ном, тогтмол хэвлэл захиалах, хувилан олшруулах, хувийн номоо ашиглахад энэхүү журмын хавсралтаар баталсан "Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф”-ыг үндэслэн үйлчилгээг үзүүлнэ.

 

Гурав. Номын санчийн эрх, үүрэг

3.1. Номын санч нь батлагдсан цагийн хуваарийн дагуу уншигчдад түргэн шуурхай үйлчилнэ.

3.2. Номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдийг зохих журмын дагуу хөтөлж, үйлчилгээний журмыг баримтлан ажиллана.

3.3. Уншигч хэрэглэгчдээс байнга судалгаа авч шаардлагатай ном, цахим мэдээллийн санг баяжуулах талаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, ном хэвлэлийг цахим хэлбэрт оруулахад санаачлагатай ажиллана.

3.4. Номын санч нь харилцааны соёл, ёсзүйн хэм хэмжээг баримтална.

3.5. Номын санч нь ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг олгож буцааж авахдаа номын болон техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Хэрэв номын санч ном, хэвлэлийн гэмтлийг шалгаагүй эргүүлэн авсан тохиолдолд "Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу хариуцлага хүлээнэ.

3.6. Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг өдөр бүр няравт тушааж, сар бүрийн эцэст санхүүтэй тооцоо хийнэ.

3.7. "МУҮНС-ийн дотоод журам”, "Цахим, төлбөрт үйлчилгээний танхимын журам”-ыг зөрчсөн уншигчид зохих хариуцлага хүлээлгэх, шаардлага тавих эрхтэй.

 

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Уншигч нь "Цахим, төлбөрт үйлчилгээний танхимын журам”-ын дагуу үйлчлүүлэх,

4.2. Номын сангаас зохиож буй соёл олон нийтийн ажилд оролцох, үйлчилгээний талаар санал оруулах,

4.3. Зохиогчийн эрхийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу хэсэгчлэн хуулбар хийлгэх,

4.4. Уншигч нь танхимаас номын сангийн ном хэвлэл авч гарахыг хориглоно.

4.5. Компьютер, тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн саатал, гэмтэл гарсан тохиолдолд танхимын номын санчид нэн даруй мэдэгдэнэ.

4.6. Номын сангийн ном хэвлэл, компьютер, тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах, материаллаг хохирол учруулахгүй байх,

4.7. Дотоод сүлжээнд холбогдсон компьютерт зөөврийн төхөөрөмжүүд ашиглах, дүрс бичлэг хийх, зураг авах зэргийг хориглоно.

4.8. Танхимд утсаар ярих, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, уншигчдад саад учруулахгүй байх.

 

Төлбөрт үйлчилгээний үнэ тариф

 

Төлбөрт үйлчилгээ

Хугцаа тоо ширхэг

Үнэлгээ /төгрөг /

1.

Ном

1 ширхэг

500 төг

2.

 

Сонин

 

Жил

Улирал

800 төг

200 төг

3.

Сэтгүүл

Улирал

200 төг

4.

Хувилах үйлчилгээ

1 Нүүр

2 тал

60 төг

120 төг

5.

Хувийн номтой уншигчид

Өдөрт

500 төг

6.

Интернет ашиглалт

1 цаг

300 төг

 


«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola