Заг сумын номын сан нь 1962 онд "Давшилт” нэгдлийн байранд байгуулагдаж, эрхлэгчээр нь номын санч Цэнд-Аюушийн Хүнбиш ажиллаж байжээ. Сумын номын сан нь анх 100 гаруй номтой, уншигчийн ширээ 5 сандал 5-тайгаар үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. 1961 оноос клуб өргөжиж үйлчилгээ нь нэмэгдсэн. 1964 онд клубын эрхлэгчээр Намдаг, кино механикчаар Ж. Лувсандорж, хөгжмийн багшаар Цэнд-Аюуш, бүжгийн багшаар Маадай, номын санчаар Л. Пүрэвжаргал нар ажиллаж байжээ.Сумын номын санчаар ажиллаж байсан түүхийг сөхвөл:
Ц. Хүнбиш 1962-1963Н. Өлзийдэлгэр 1971-1986
Л. Пүрэвжаргал 1964-1967 Мягмар 1986-1989
Н. Дашдулам 1968-1969 Нэргүй 1989-1990
П. Хорлоо 1969-1970 Н.Өлзийдэлгэр 1990-1997
Г. Жавзмаа 1970-1971 Н. Ариунаа 1997-оноос
одоог хүртэл сумын номын санчаар ажиллаж байна
Сумын номын сан нь 15.3 сая төгрөгийн үнэ бүхий 5759 ширхэг номын фондтой. Соёлын төвийн 2 өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд4955уншигчдад 6284ширхэг ном хэвлэл олгодог.Үүнээс: байнгын 1630 ирцээр 3325 уншигчдад 6284 ширхэг ном хэвлэл олгож уншлага үйлчилгээгээ явуулж байна.Номын сангийн дэргэд "Номын нөхөд” дугуйланг тогтмол хичээллүүлж уншигчдын дунд соёл танин мэдэхүйн ажлуудыг дугуйлангийн сурагчдын бүрэлдэхүүнтэй зохион явуулж байдаг. Сумын номын сангуудад автоматжуулалтын шинэ үйлчилгээ нэвтэрсэн нь гар ажиллагаа хөнгөвчлөгдөж уншигчдад түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээ сайжирч байна.Номын фондын баяжилтанд улсын төсвөөс зарцуулж буй зардал жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа нь уншигчдын хүрээ өргөжин тэлж номын санд хандах хандлага нь эрс сайжирч байна.