Виртуал лавлагааны албаны журам

МҮНС-ийн захирлын тушаал

2012 оны 05 сарын 17 өдөр

№42

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Номын сангийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 05-р сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

  1. Номын сангийн лавлагаа номзүйн ажлын хүрээг өргөтгөх “МҮНС-ийн Виртуаль лавлагааны албаны журам”-ыг 1 дүгээр хавсралтаар,
  2. Номын сангийн ажилтнуудад үйлчилгээг тэгш хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх, номын эргэлтийг сайжруулах “МҮНС-ийн гэрээр ном олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Журмыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдлөг болгох ба хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МАЗЭШ-ний хэлтсийн дарга Д.Бямбасүрэн, Уншлага үйлчилгээний хэлтсийн дарга Д.Саранчимэг нарт үүрэг болгосугай.

ЗАХИРАЛ Х.ЧИЛААЖАВ

МҮНС-ийн захирлын 2012 оны 05-р сарын 17-ны

өдрийн 42 тоот тушаалын 1-р хавсралт

МҮНС-ИЙН ВИРТУАЛЬ ЛАВЛАГААНЫ АЛБАНЫ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

Виртуаль лавлагааны алба /Цаашид ВЛА гэх/ нь сэдэвчилсэн, бүх чиглэлийн мэдээллийн хайлттай холбоотой алслагдсан хэрэглэгчдийн хүсэлтийг гүйцэтгэх МҮНС-гийн онлайн лавлагаа юм. Энэхүү албыг МҮНС-ийн номзүйчид тус журмын дагуу хариуцаж ажиллуулна.

2. ВЛА-ны үүрэг

  • Бүх хэрэглэгчдэд нээлттэй, үнэ төлбөргүй байна
  • Хүлээн авах лавлагаанууд нь түгээмэл шинж чанарыг агуулсан байна
  • Бусад номын сангийн баазан дээр гүйцэтгэгдэж чадаагүй лавлагааг гүйцэтгэхдээ анхдагч нь байх
  • Лавлагааны хэв шинжээс үл шалтгаалан хурдан шуурхай гүйцэтгэх
  • Ирсэн лавлагаанд заавал хариу өгөх
  • Хэрэглэгчдийн оюуны эрх чөлөөг хүндэтгэн, хувийн мэдээллийн нууцыг хадгалах,
  • Хандаж буй хэрэглэгчдэд тэдгээрийн нас, боловсролын түвшин, оршин суугаа газар, мөн түүнчлэн МҮНС-гийн уншигч мөн эсэхээс үл шалтгаалан үйлчлэх,

3. Хүлээн авах лавлагааны төрөл

  • МҮНС-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй ном хэвлэлийн тухай лавлагаа
  • МҮНС-гийн уламжлалт болон электрон номзүйн нөөцүүдийг, мөн түүнчлэн интернет сүлжээ ашиглан гүйцэтгэх боломжтой сэдэвчилсэн лавлагаа
  • Баримтын тодотгосон лавлагаа

4. Үйлчилгээ

Хэрэглэгчдэд лавлагаа өгөхдөө:

  • Мэдээллийг бие даан олж авахад зориулан интернет сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийн хаягийг зааж өгөх,
  • Номзүйн бэлэн хариултыг өгөх, /20 хүртэлх номзүйн бичилттэй/
  • Өгөгдсөн лавлагааны суурь бааз /архив/-аас мэдээллээ бие даан хайх боломжтой байх

5. Үйлчилгээний нөөц бааз

  • Номын сангийн лавлагаа-номзүйн аппарат /Уламжлалт болон электрон каталог, картын сан, өгөгдсөн лавлагааны архив, лавлагааны фонд/, интернет нөөц, бусад зөвшөөрөгдсөн дижитал эх сурвалжууд
  • Тус албанд өгөгдсөн лавлагааны архив

6. Ерөнхий хязгаарлалт

Доорх чиглэлээр үйлчилгээний хязгаарлалтыг хийнэ. Үүнд:

  • Зугаа цэнгэлийн шинж чанартай лавлагаа (үгийн сүлжээ таах, оюуны тоглоом болон бусад уралдаан)
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой лавлагаа
  • Зөвшөөрөгдөөгүй баримтын скайнердсан хуулбар
  • ВЛА-нд сурталчилгааны шинж чанартай мэдээлэл тавьж болохгүй

7. Албаны ажлын хуваарь

  • Лавлагааг ажлын өдрүүдэд хүлээн авч, зохих журмын дагуу гүйцэтгэнэ.
  • Амралтын өдөр лавлагаанд хариулт өгөхгүй

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: