Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

“ГРИБАНОВСКИЙН УНШЛАГА ЯРИА ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ.

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Саха-Якут Улсын Соёлын яам, Үндэсний номын сангаас зохион байгуулсан “Грибановскийн уншлага яриа (Грибановские чтения)” номын санчдын практик, эрдэм шинжилгээний олон улсын цахим хурал амжилттай болж өнгөрлөө.

Тус хуралд Москва, Санкт-Петербүргийн Үндэсний номын сан, Монгол, Казакстаны Үндэсний номын сан, мөн Якутск, Омск, Оренбург, Эрхүү, Кизил, Хабаровск, Краснодар, Владимир хотын нийт 80 гаруй номын санчид цахим номын сан, ном зүйн хөгжил дэвшил, Шибэр нутгийн уугуул суугуул ард түмний хэл соёлыг судлах асуудлаар илтгэл тавьж, ажлын арга туршлага, санал бодлоо хуваалцаж хэлэлцэв.

Монгол Улсын Үндэсний номын санг төлөөлж, Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Г.Баяртуяа “Үндэсний цахим ном зүйг байгуулах нь” илтгэл, Алмата дахь Казакстаны Үндэсний номын сангийн орлогч захирал, хатагтай А.Х.Юсүпова Засгийн газрын “Соёлын өв” хөтөлбөрийн тухай илтгэлийг тус тус тавьж оролцсон юм.

Н.Н.Грибановский (1880-1942) нь 1630-1931 оныг хамарсан Якутын ном зүйн 10 боть тулгар зохиолыг бүтээж, мөн Саха-Якутын ном зүй, музей, номын сангийн салбарыг үүсгэсэн гавьяат хүн гэж үздэг ажээ.

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: